2009 онд хоёр баярын горьдлого бүтэлгүйтэж Монголчууд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгоно

2008/12/16
Share |
2009 онд хоёр баярын горьдлого бүтэлгүйтэж Монголчууд түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгоно

Монголд ерөнхийлөгчийн засаглалыг ил тодоор дэмжин зарладаг хүн бол яалтгүй экс ерөнхий сайд М.Энхсайхан. Ер нь түүнд олон экс гуншин буй. АН-аас гарч өөрийн намыг байгуулж шадар сайд болсон цагаасаа хойш мань эрхэм Энхбаяр `ах`-тайгаа сүжрэн ууланд ч цуг авирч, үдийн цай ч хамт уугаад л ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг ирснийг ятган яриад эхэлсэн. Наанаа Энхбаярт тал засаад байгаа юм уу цаанаа өөр бодол өвөрлөөд байна уу гэдгийг таахад хэцүү. Монголд бас хаант засагтай болохыг уриалдаг П.Давааням гэдэг хүн бий. Харин манай урд хөршийн `Улаан луу` хойд хөргийн `Цагаан баавгай` хоёулаа ерөнхийлөгчийн засаглалтай орнууд.

Гэтэл ОХУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Медведев хугацаагаа нэмэх саналыг Думд хүргүүлэн батлуулчихлаа. Өмнө нь Новгород, Курган зэрэг зарим мужийн амбан сайдууд Оросын ерөнхийлөгчийн төр барих хугацааг 6-7 жил болгох санал дэвшүүлж байсан. Тэгвэл энэ удаад Оросын баавгай өөрөө хугацаагаа уртасгахаар эрс шийдмэг шийдвэр гаргалаа. Медведев энэ санааг гарсан гэхэд үнэмшил муутай. Яагаад гэвэл оросын жинхэнэ баавгай тэр биш Путин агаад Медведев бол түүний өсгөсөн бамрууш гэдгийг хаа саагүй л онцлон хэлж байгаа билээ. Тэгэхээр бамбаруушны дөрвөн жил эрх барих хугацаа дуусмагч Баавгайн очирыг Путин дахиад авч нэлээд урт удаан хугацаагаар Кремлийн эзэн болж болзошгүй гэх таамаг бус барим тавим дүгнэлтийг улс төрчид хэлэх болжээ. Монголын улс төрчид ч ахыгаа дууриахыг үгүйсгэх аргагүй. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ялах нь бараг илт биз.

Харин хэн байх бол гэдэг сонин. Ерөнхий сайд болохдоо С.Баяр `Би шавар хаахгүй` гэж Н.Энхбаяртай тохиролцон ам өгсөн гэх яриа явдаг. Гэтэл сүүлийн үед Баярын рейтинг өсөхийн хэрээр нөлөөллийн хүрээ нь ч улам өргөжиж байгаа нь хүн бүгдийн нүдэн дээр тов тод харагдах болсон. Сонгуульд ялагдсан АН-тай хамтран нэг танхимд ажиллах болсныг нь хардах хүн олон. Энэ хардлагын нэгэнд ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль багтаж байгаа.

УИХ дахь АН-ын эрхмүүд түүний засгийн газрыг яаж ч дэвээд унагаж чадахгүйг мэдэж байсан С.Баяр яагаад тэднийг танхимдаа урив аа. Үндэсний эв нэгдэл, эх орны эрх ашиг, улс орны улс төрийн тогтвортой байдал гээд олон шалтаг тоочин тайлбарладаг боловч энэ бүхний цаана ерөөсөө ерөнхийлөгчийн сонгууль байсан юм биш биз хэмээх хар сэр өнөөдөр илт ажиглагдан анхаарал татаж буй. Баярын зарим сайдыг ажлаа ярихын хажуугаар айсуй жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн суртал ухуулгыг хийгээд таваргаж яваа гэх яриа намрын жихүүн салхитай хамт чих хайрч байгаа билээ.

Мэдээж парламентад суудалтай намууд түүнд оролцох эрхтэй. ИЗН-аас нөгөө л Л.Дашнямыг бус өөр хүнийг дэвшүүлэх сураг бий. Яруу найрагч Д.Урианхайн нэр сонстоход мань өвгөн уцаарлаж `Би юу гэж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх юм бэ. Ёстой шившиг болно биз дээ. Тэгээд ч Энхбаяр чинь миний бүр гарын шавь шүү дээ. Харин ч түүнийг би хэзээд өмөөрнө` хэмээн дуугарах вэ. Оюун гишүүн өөрөө буриад эцэгтэй учраас энэ удаад Б.Ринчений хүү доктор Барсболдыг ятгаж байгаа сурагтай. Гэвч цаадах нь `Би номын хүн. Улс төрийг мэддэггүй гэж` цааргалж буй гэлцэнэ.

Харин ИЗН-ынхан нь даргыгаа барилдуулах сонирхолтой аж. С.Оюун гишүүн ирхэ жил 45 нас хүрэх бөгөөд энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн насанд хүрч буй гэсэн үг билээ. Тэгээд ч Монголын түүхэнд эмэгтэй хүн ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаагүй болохоор хэрэв Оюун нэрээ дэвшүүлбэл тун сонин `тулаан` болж мэднэ. Ийм тохиолдолд МАХН-аас хэн гарч ирсэн ч, АН-ын нэр дэвшигч хэн байлаа ч нуман тулгуурт орчихож магадгүй. Яагаад гэхээр Монголын сонгогчдын дийлэнх болох эмэгтэйчүүд түүнд өгөх болов уу. Харин МАХН-аас нэр дэвшигч төрийн тэргүүн болсон нөхцөлд Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай болвол гайхах хэрэггүй. АН-ын нэр дэвшигч ялна гэдэг эргэлзээтэй учир энэ нам одоо дотроо `дажин`-тай, зөрчил ихтэй байгаа нь тэдний хүчийг сааруулж олон түмний итгэх итгэлийг даахгүйд хүргэх байх. Гэвч хэн ч ерөнхийлөгчөөр сонгогдсон төр барих хугацаагаа уртасгахыг эсэргүүцэхгүй гэдэгт мөрийцсөн ч болно. С.Оюун байлаа ч, С.Баяр байлаа ч эсвэл Н.Энхбаяр байлаа ч ялгаагүй. Хэн ч ичиж айхгүй гараа өргөн зөвшөрнө л дөө

Эх сурвалж: Болсон явдал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jonn1 map [url= http://raqcq.hostsong.com ]map[/url] http://raqcq.hostsong.commap.p hp
IP:46.118.156.202  2016-05-11 03:05:08
xcptxend aEu49kaqhlzwjkeqqr, [url=http://luivjztkzuls.com/] luivjztkzuls[/url], [link=http://ccwprfaqxflj.com/ ]ccwprfaqxflj[/link], http://yozoaxbdhxrp.com/
IP:46.161.9.32  2016-06-06 09:31:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.