Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгч болохыг хүссэнгүй

2008/12/18
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгч болохыг хүссэнгүй

Хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш 100-н хоног өнгөрчээ. Монгол улсын ерөнхий сайд С.Баяр 100 хоногийн ажлын тайлангаа ард түмэндээ танилцуулахын зэрэгцээ МАХН-ын дотоод асуудал болоод удахгүй болох намынхаа бага хурлаар хэлэлцэх намын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо, 2009 онд ерөнхийлөгчид намаасаа хэнийг нэр дэвшүүлэх тухай асуусан сэтгүүлчдийн асуултанд хариулжээ. Тэрээр хэлэхдээ “Удахгүй болох намын бага хурлаар сонгуульд оролцохдоо манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх шатны намын байгууллагуудын хүлээх үүргийн тухай хэлэлцэхийн зэрэгцээ намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийг олон нийт хамгийн ихээр сонирхож байна. Хэвлэлүүдээр У.Хүрэлсүх, Сүхбаатар, Гантулга, Барсболд, Шийлэгдамба нарын нэрс дурьдагдаж байгаа харагдана лээ. Би тэр энийг намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байгаа гэж одоо хэлэхгүй. Гэхдээ би одоогоор хариулж болох юмандаа л тодорхой хариулъя. Шалгуур бол тодорхой.

Улс төрийн болон ажил хэргийн гэсэн уламжлалт хоёр шалгуураа л барина даа. Чухам хэнийг сонгох вэ гэдгийг дотроо нухацтай ярилцаж байгаад л шийднэ. Ингэж нухацтай хэлэлцдэг нь манай намын тогтсон уламжлал юм. Мөн намын бага хурлаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэний нэрийг дэвшүүлэх бол гэсэн таамаг яригдаж байгаа. Үүнийг хэн нэгэн дарга биш, намын хамт олон л мэддэг асуудал. Энэ бол бас л намын маань үндсэн зарчим, тогтсон уламжлал. Намайг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн яриа гарсан байсан. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэдгээр олон зорилтыг хангах, тэр том ажлыг эхлүүлэх, хийх, гүйцээх гол үүрэг МАХН-ын дарга, Ерөнхий сайд миний нуруун дээр тохоостой байгаа. Үүнийгээ орхиод ийш тийш элдвийг хайн гүйж, дэвшиж өрсөлдөж болно гэж бодохгүй байна” гэж хариулжээ. Ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших магадлал хамгийн өндөртэй гэгдэж байсан Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Чухлома купить Пыль НейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ¸ в лечении Ð¿ÑÐ¸Ñ…Ð¸Ñ‡ÐµÑ ÐºÐ¸Ñ… нарушенР¸Ð¹ Марки в Ð—Ð°Ð²Ð¸Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐµ Купить Кокаин в СафоновРµ Где взять спайс Купить закладкР¸ шишки ак47 в Сорске Купить Порох Коряжма Спайс в Алейск Купить ЛЁД БелинскР¸Ð¹ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в АрзамасРµ Купить соль в Видном Как делают фен Купить Хмурый Калуга Купить закладкР¸ шишки ак47 в ОстрогоР¶ÑÐºÐµ Экстази в Липецке Сорт марихуаР½Ñ‹ песня ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в НазаровРµ Купить Гашиш ЮжноураР»ÑŒÑÐº Детский исследоР²Ð°Ñ‚ÐµÐ»ÑŒÑÐº ий проект «НевидиР¼ÐºÐ°, который нужен всем» Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ИланскоР¼ Купить морфин ЦимлянсРº Купить белый порошок Шуя Гашиш в ЭнгельсРµ Купить Номер 1 ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº Мировой наркотрР°Ñ„Ð¸Ðº Купить Первый Уяр Купить Шишки в Орлов Лирика в Почепе Купить АмфетамР¸Ð½ в Жиздра Купить Гарик Чёрмоз Купить Шишки ак47 в Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок Купить BARCELONA Ногинск ЗакладкР¸ героин в Вытегре НастройРºÐ° прокси в Proxifier Купить Шишки в Шарья Трип репорт по голубой соли от магазинР° квазимиРºÑÐµÑ€ Прущие Ð Ð°ÑÑ‚ÐµÐ½Ð¸Ñ 
IP:141.101.132.72  2018-07-10 11:26:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.