Засгийн газар 100 хоногт юу хийв?

2008/12/18
Share |
Хүмүүс:
Засгийн газар 100 хоногт юу хийв?

Хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд 100 дахь хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд зарим гол салбарт ямар ажил хийснийг товч тоймлон хүргэе.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт:

Стратегийн болон томоохон орд газруудыг ашиглаж олсон орлогоос иргэн бүрт 1,5 саяас доошгүй төгрөгөөр үнэлэгдэх дэмжлэг үзүүлэх асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ асуудлын хүрээнд “Хуримтлалын сан” бүрдүүлж зарцуулах хэлбэрээр тусгайлан хууль гаргахаар бэлдэж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөг олгох, “Алдарт эх-П” одонтой эхэд 500 мянга, “Алдарт эх-Г одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгох зорилтыг хангахаар тооцоо судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажиллах хүч гадаадаас авах бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулах талаар шат дараалсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нийт 9040 хүн бүртгэж, 12 дугаар сарын дундуур солонгос хэлний шалгалтад хамруулах гэж байна.

Эрүүл мэндийн салбарт:

2020 он хүртэл эмч, эмнэлгийн мэргэжилтнийг төлөвлөгөөтэйгээр бэлтгэх зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2009-2020 он хүртэл хөгжүүлэх бодлого”-ын баримт бичгийг бүх шатны эмнэлгийн байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж баталсан байна. Урамшууллын багцын нэг хэлбэр болох хөдөөд тогтвор суурьшилтай олон жил ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг дэмжих зорилгоор 21 аймгийн сувилахуйн албаны дарга нарыг АХБ-ны дэмжлэгтэйгээр хэлний сургалтад хамруулж, 10-аас дээш жил хөдөө суманд ажилласан 21 их эмчийг гадаадад танилцах аялалд хамруулж, сум, сум дундын эмнэлэгт таваас дээш жил ажилласан 64 эмчийг төрийн сангийн зардлаар хүссэн мэргэжлээр нь мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтад хамруулав.
Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шастины клиникийн төв эмнэлгийн хооронд телеконференц зохион байгуулж, өвчтөний зураг мэдээлэл дамжуулах боломжоор хангасан байна. Мөн материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийж, шаардлагатай газар нь машин техник, тоног хэрэгсэл, эмнэлгийн багаж олгосон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт:

Зургаан настай сурагчдыг сургах, төлөвшүүлэх, сургуулийн орчинд дасгах талаар хүчин чармайлт гарган ажилласны дүнд дэлхийн жишигт нийцсэн ерөнхий боловсролын шинэ тогтолцоог эхлүүлжээ. “Үдийн цай” хөтөлбөр тааруу хэрэгжиж байгаа газар шалгалт явуулж, зөрчлийг арилгуулсан байна.
Мэргэжлийн боловсролын салбарыг тусгайлан дэмжих зорилгоор сургуулийг ажил олгогчидтой холбох, салбар хоорондын зохицуулалтыг оновчтой болгоход голлон анхаарчээ. Баянхонгор, Дорноговь, Дорнод, Завхан, Ховд, Хөвсгөл гэсэн бүсийн төвийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг загвар төв болгохоор АХБ-ны санхүүжилтээр 1,8 сая ам.долларын өртөг бүхий сургалтын болон дадлагын төхөөрөмж нийлүүлсэн. Мөн тус банкны буцалтгүй тусламжаар 2009-2013 онд хэрэгжих Боловсролын шинэтгэлийн төслийн хэлэлцээр хийж, 10 сая ам.долларын будалтгүй тусламж авах болсон байна.
Соёл урлагийн салбарт улс, аймгийн музейн тооллого явуулснаас эхлээд багагүй зүйл амжуулсан байна. Шинжлэх ухаан технологийн салбарт биотехнологи, нанотехнологийн чиглэлээр 2008, 2009 оноос хэрэгжүүлж эхлэх нийт 17 сая төгрөгийн өртөг бүхий 61 төсөл шалгаруулах ажил эхлүүлжээ.

Санхүү эдийн засгийн салбарт:

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталж, дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байж, баталгааны хугацаанд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг төр бүрэн хариуцахаар болоод байна. Төсвийн тодотгол, Үндсэн чиглэл, 2009 оны төсөв зэргийг дэлхийн эдийн засгийн хямралтай хүндхэн үед богино хугацаанд олон талаас нь хэлэлцэн батлуулсан нь энэ салбарын гол ажил байв. БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр блруун бүсийн авто зам, орон сууцны хороолол, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэлийн төслийг тус тус санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü â Þðþçàíè Ìåòîäîí â Ñëþäÿíêå Çàêëàäêè ãàøèø â Ñåâàñòîïîëå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Íèæíåé Òóðå Çàêëàäêè ãåðîèí â Èíêåðìàíå ЗакладкР¸ бошки москва Êóïèòü ãåðîèí â Ùåðáèíêà Êóïèòü çàêëàäêè øèøêè â Ãëàçîâå Çàêëàäêè ýêñòàçè â Ãóáàõå Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Áåëîðåöêå Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â ×åõîâ-3 Øèøêè â Óñîëüå Êóïèòü çàêëàäêè êðèñòàëû â Ìîðøàíñêå Çàêëàäêè áîøêè â Ðîñëàâëå Çàêëàäêè MDMA â Êàíàøå Êóïèòü çàêëàäêè ìåòîäîí â Íîâîðîññèéñêå Ñïàéñ â Àëåêñàíäðå Çàêëàäêè øèøêè àê47 â Îêóëîâêå Êóïèòü ãåðîèí â ×åõîâ-2 Êóïèòü Êðèñòàëû â Âåðõíåé Ïûøìå Çàêëàäêè ìåòàìôåòàìèí â Þõíîâ-1 Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Ðåóòîâ Çàêëàäêè ñêîðîñòü â Ïåíçå Çàêëàäêè øèøêè àê47 â Ãàäæèåâîì Ñïàéñ â Ïðèìîðñê çàêëàäêè ñîëè êðàñíîäàðå çàêëàäêè îäåññà òåëåôîí ОпиатныРµ произвоР´Ð½Ñ‹Ðµ
IP:5.101.221.57  2018-09-26 10:24:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.