Хакухо М.Даваажаргал "Анод" банкны 20 хувийг эзэмшдэг

2008/12/18
Share |
Хакухо М.Даваажаргал

Өнгөрөгч зун "Анод" банк Хөрөнгийн биржээр ихээхэн хэмжээний хувьцаа арилжаалж багагүй хэмжээний мөнгөн хуримтлал бий болгосон. Мөн өнгөрөгч сонгуулиар тус банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз Завхан аймагт нэр дэвшихдээ сар шахам нисдэг тэрэг хөлөглөн тансагласан байдаг. Түүнчлэн тус банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа Иргэний эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшин тэрбумаар нь цацсан билээ.

Бас олигархиудын гар хөл орсон эргэлзээтэй эх үүсвэр бүхий компаниудад их хэмжээний зээл олгосон байдаг. Сүүлийн үед чих дэлсэхнээ долдугаар сарын нэгний үйл явдлыг санхүүжүүлэхэд "Анод" банкны мөнгө зарцуулагдсан болох нь тодорч байгаа төдийгүй Ж.Батзандан, О.Магнай нарын Иргэний эвслээс нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг ард түмний банкнаас гаргасан болох нь тодорч байна.

Үүнийг батлах гэсэн мэт тун ч саяхан "Анод" банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын даргаар сонгогдсон билээ. Ямартаа ч энэ банкны мөнгө иймэрхүү маягаар алга болж. Өөрөөр хэлбэл ард түмний хадгаламжийн 145 тэрбум дээрх хэлбэрээр 180 тэрбум болон олигархиудын гар дээр очжээ. Мэдээж  хэрэг тус банкны мөнгө нь ард түмнийх гэдэг нь ойлгомжтой. Хажуугаар нь хувь эзэмшигчид нь хэн хэн бэ? гэдэг асуудал гарч ирэх нь зүйн хэрэг.

Тухайлбал ид мандан бадарч буй ёкозүна Хакухо М.Даваажаргал ах ёкозүна Д.Дагвадоржийгоо банк санхүүгийн бизнест оролцох болсныг сонсоод атаархах, дууриахыг хослуулан тус банкны 20 хувийг худалдан авсан гэнэ. Дашрамд сонирхуулахад "Анод" банкийг эвгүйрхэх сургаар Мөөеэ аварга түргэн аван Монгол банкаар эргэлдэх болсон байна. Эцэг хүний зовлон их гэдэг энэ дээ. Дохё дээр хазайхад хөлс нь гардаг бол хүүгийнхээ хөрөнгийг үрэн таран болоход нь амьсгаа дээртэй гүйх нь юу ч биш гэдэг нь ойлгомжтой. 

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.