"Дүнжингарав" худалдааны төв бүрэн дампуурч, урьдчилгаа өгсөн хүмүүс нь хохирогч болов

2008/12/18
Share |
Хүмүүс:

Олигархиудын урт гар орсноор сүйрлийн ирмэг дээр ирээд байсан "Анод" банкинд Монгол банкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажилласнаар хадгаламж эзэмшигчдийн хувь заяаг эрсдэлээс хамгаалах найдвар төрүүлж байна. Валютын ченжүүдээс угшилтай энэ банкны дампуурал нь цөөхөн хэдхэн этгээдээс болсон нь нэгэнт тодорхой болжээ.

Тухайлбал, газрын наймаачин гэгддэг "Мон-Уран"-ы Б.Наранхүү тус банкинд 22 тэрбумын өртэй гэсэн яриа олны анхаарлыг татаж байна. Үүнийг мөшгиж үзвэл нэлээд эртний явдал болох нь тодорч байгаа. "Чингис" зочид буудлын баруун хойно орших

"Мон-Уран"-ы оффист "Анод" банк гэнэтхэн нүүж орсон нь тухайн үедээ бас л орны хараанд өртөж байсан. Үнэн хэрэгтээ Б.Наранхүү тус банкнаас аль дээр үед ихээхэн хэмжээний зээл авсан бөгөөд тус оффисоо "Анод" банкинд түрээслэх болсон байна. Өөрөөр хэлбэл түрээсийнхээ мөнгөөр зээлээ төлөх оролдлого хийж байсан нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрийг санагдуулна. Эцэст нь зээлээ төлж чадахгүйд хүрсэн Б.Наранхүү "Анод"ыг байрнаасаа хөөснөөр эрхшээлдээ бүрэн оруулж чаджээ. Ер нь Б.Наранхүүгийн "Дүнжингарав" худалдааны төв нь ашиглалтанд орлоо ч гэсэн үйл ажиллагаа хэвийн явуулж, ашиг олох магадлал тун бага байгаа. тэр чигээр нь орхих уу гэсэн ацан шалаанд оруулж байгаа юм. Мөн түрээслэгчдээс урьдчилгаа мөнгө авсан нь тэр чигээрээ даший шог болох нь тодорхой боллоо. Ийнхүү "Анод"-ын эвгүйрэл газрын томоохон наймаачинд сүйрэл авчирлаа.

Учир нь жирийн лангууны түрээс нь гэхэд 700 доллар, цайны газрын сарын түрээс нь 2500 доллар гээд бодохоор түрээслэгч олдох нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Олдоод ажиллалаа гэхэд барааны үнэ "Нарантуул" захынхаас хол зөрүүтэй гарах нь ойлгомжтой. Гэвч Б.Наранхүү өндөр эрх мэдэлтнүүдтэй хэтэвч нэгтэй учраас "Нарантуул" захын түрээслэгчдийг элдэв аргаар дарамтлах оролдлого ч хийж байгаа гэнэ. Тухайлбал "Нарантуул" захын цайны газрыг түрээслэгчдийг Мэргэжлийн хяналтын албанаас удаа дараалан шалгадаг болжээ.

Түрээслэгчид худалдаж авсан махаа л гэхэд гурав дахин шинжилгээнд оруулдаг байна. Нядалгаа хийгдсэн орон нутгийн засаг захиргаанаас шалгагдаж, хүнсний захууд дээр мөн шалгагдсаны эцэст тус захын эрүүл ахуйн албанаас хүртэл сорьцын шинжилгээ авдаг. Аргаа барсан Мэргэжлийн хяналтынхан суудлын тоо бага, хаалга цөөтэй гэх зэрэг стандартын шаардлага хангаагүй гэсэн нэрийн дор "Нарантуул" захын цайны газруудыг хаахыг санаархан болжээ.

Гэвч "Дүнжингарав" худалдааны төвийн хувь заяа "Анод" банкныхаас найдваргүй байдалд орлоо.

Мартсанаас "Дүнжингарав" худалдааны төвөөс Олимпийн медальтнуудад сая, саяыг амлан багагүй хэмжээний мөнгө өгсөн нь ихээхэн ээдрээтэй байдлыг үүсгэж байна. Тус банкны хувьцаа эзэмшигчид өөрсдийнх нь мөнгөнөөс угшилтай олимпийн медальтнуудад очсон хишгийг эргүүлж нэхэх үү,

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.