С.Сайхансамбуу Завханы засаг даргаас үхтэлээ айдаг

2008/12/19
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
С.Сайхансамбуу Завханы засаг даргаас үхтэлээ айдаг

Мөнгө хэмээх шидэт бирдийн хүчээр хатан хаанаас ч тансаг амьдардаг байсан “Нарантуул”-ын хэмээх тодотголтой С.Сайхансамбуу УИХ-ын гишүүн болсоноосоо хойш хэл үгний бай болж муугаа үздэг болжээ. Нэг хэсэг SS клубт хоол идээд хордсон иргэдийн хараалыг бараад байсан С.Сайхансамбуу өдгөө сонгогдсон тойрогтоо ч очиж чадахгүйд хүрээд байна. Цагтаа “Цагаан шонхор”-ын Энхтайванд буу тулгаж байсан хэнээс ч айдаггүй явсан Сайхансамбуу Завханы засаг дарга Санжмятаваас үхтэлээ айдаг гэнэ.

АН цөөн хэдэн аймагт ялалт байгуулсаны нэг нь Завхан аймаг. УИХ-ын гишүүн асан Санжмятав Завхан аймгийн засаг дарга болсоноосоо хойш халаа сэлгээ гэдгийг ёстой л хийхийг үзүүлж өгч байгаа бололтой. Аймгийнхаа МАХН-ын гэсэн дарга нарыг толгой дарааллан халж, АН-ын гэсэн тодотголтой бүхнийг шинээр томилсон нь олон хүмүүсийг нус нулимстай нь хутгаад байна. Завханаас сонгогдсон гурван гишүүн гурвуулаа Ах намынх. Тиймдээ ч Санжмятав тэглээ ингэлээ гэсэн гомдол Сайхансамбуу, Оюунхорол хоёрт ирж, хоёр гишүүн одоо хэнийг нь халах бол хэмээн санаа зовж аргаа барж суугаа гэнэ.  Санжмятавыг аймгийн засаг дарга болох гээд нэр дэвшихэд АН-ынх нь хоёр нөхөрт мөнгө өгч байгаад булайгаа чирж байсан С.Сайхансамбуу сүүлийн үед засаг даргаасаа айдаг өвчтэй болсон гэнэ лээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.