Н.Алтанхуяг огцорч, З.Энхболд намын дарга болно

2008/12/19
Share |
Н.Алтанхуяг огцорч, З.Энхболд намын дарга болно

УИХ-ын сонгуулиар намаа ялалтад хүргэж чадаагүйгээ ухамсарласан Ц.Элбэгдорж ажлаа өгсөнөөр "Алтан гадас"-ын тэргүүн Н.Алтанхуяг намын даргыэ суудлыг булаах шахам авсан. Тэр намынхаа нөхдүүдийг ажлын байраар хангана гэсэн бүдүүлэгдүү амлалтандаа хүрч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Тэгээд ч өнөөдрийг хүртэл Засгийн газрынхаа бүтцийг тохирч амжаагүй байна. Нөгөөтэйгүүр АН-д оногдож буй албан тушаал нь тоотой учраас "Алтан гадас"-ынхан ч хүртэл гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлжээ.

"Алтан гадас"-ынхны найдвартай түнш болж байсан "Фортуна" Н.Батбаяр Засгийн газрыг унагахын төлөө унтах, идэхийг умартан гүйж явна. Эдгээрээс гадна олон хүчин зүйлийн улмаас Н.Алтанхуягийг намын дарга хэмээн хүлээн зөвшөөрөх хүний тоо маш бага байгаа.

Тиймээс Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхи нь Н.Алтанхуягийг унагая гэж бодвол унагаж л орхино. Эс бөгөөс ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёр нь намын онц Их хурал хуралдуулах хэрэгтэй гэж үзэх юм бол Н.Алтанхуягийн намын дарга байх хугацаа дуусна гэсэн үг. Ямар ч тохиолдолд Н.Алтанхуяг намын даргаасаа унах нь тодорхой болж байна. Ингэснээр "Алтан гадас"-ынхан Засгийн газраас төдийгүй намаас шахагдах нь ойлгомжтой. Тэгвэл дараагийн намын дарга хэн бэ? Үнэн хэрэгтээ АН дотор дарга хийчих цэвэрхэн нэртэй хүн маш цөөн байна. Тэгээд ч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг дарга болохоос хэцүү. Хамгийн боломжит хувилбар нь Н.Алтанхуягтай төдийлөэ хүч зарж өрсөлдөөгүй З.Энхболдыг хэмээн ажиглагчид үзэж байна. Тэгэхлээр он гараад тун удахгүй АН намын дарга солигдож, Засгийн газар ганхах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.