УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ АЙ САВ ДЭЭР БАРЬЖ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН `БАЯНМОНГОЛ` ХОРООЛЛЫГ НУРАА

2008/12/22
Share |
Хүмүүс: Цогт Батбаяр | 
УЛААНБААТАР ХОТЫН УСНЫ АЙ САВ ДЭЭР БАРЬЖ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН `БАЯНМОНГОЛ` ХОРООЛЛЫГ НУРАА

Сүүлийн үед зөвшөөрөлгүй газар нутагт хууль бусаар баригдсан барилгууд олноор баригдсаны нэг нь Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай  “Их үйлсийн эрэлд” компанийн барьсан “Баянмонгол” хороолол юм.  Одоогоор “Баянмонгол”хорооллын барилга барьсан газар нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа тул тус орон сууцны барилгыг улсын комисс шалгаад ашиглалтад авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан ч “Их үйлсийн эрэлд” компанийнхан хууль зөрчин “Баянмонгол” хорооллыг ашиглалтад оруулах зөвшөөрөл авч чадаагүй хэрнээ телевизээр иргэдэд орон сууцаа захиалахыг сурталчлан, эхний ээлжийн 448 айлын орон сууцны 70 хувийн захиалга дууссан хэмээн орон сууц сонирхсон иргэдэд мэдэгдэж байгаа гэнэ. “Баян монгол” хорооллын барилгын газрын зөвшөөрлийг өдгөөгийн УИХ-ын гишүүн Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаярын 2006 оны гуравдугаар сарын 22-ны 122 тоот захирамжийн дагуу энэ газар олгогдсон байдаг. Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр “Нарантуул” захын урд талд байрлах 260 мянган метр квадрат газрын зөвшөөрлийг  “Мон Уран”-ийн гэх Наранхүүгийн “Инвекс” компанийн нэр дээр олгосон нь байдаг. “Мон-Уран”-ны Наранхүү дээрх 260 мянган метр квадрат газраа хувааж зарсаны нэг хэсэг нь “Баянмонгол” хорооллын газар.

Баянмонгол хорооллын газар нь хуучин төмөр замын аюулгүйн бүс буюу 500 метрийн орчимд барилга байгууламж барьж болохгүй, мөн ОХУ, Монгол улс хоорондын хийсэн төмөр замаас 150 метрийн зайд барилга байгууламж бариулахгүй  гэсэн гэрээг зөрчсөн байдаг. Хамгийн томоохон зөрчил нь нийслэл Улаанбаатарын цэвэр усны худгуудын орчимд, цэвэр усны ай сав газрууд дээр баригдсан, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ороогүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. “Баян Монгол” хорооллын Хятад эзэд тухайн үед хотын мэр байсан Ц.Батбаяр болон УБТЗ-ынхантай тохиролцсон байж болно. Харин өдөр өдрөөр усгүйдэх аюулд нэрвэгдээд байгаа Улаабаатарчуудыг улам түргэн хугацаанд усгүй болгох аюулд хүргэхээр ийнхүү цэвэр усны ай сав дээр барилга барьсаны учир юу байна вэ? Бид энэ талаар цаашдаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсээр байх болно.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tbedoyxk , https://toconnace.bandcamp.com /album/spoon-cuddle-pics spoon_cuddle_pics, https://coalibquery.bandcamp.c om/album/new-backpage-alternat ives-2018 new_backpage_alternatives_2018 , https://postpanclacu.bandcamp. com/album/chemicals-that-make- you-happy-tattoo chemicals_that_make_you_happy_ tattoo,
IP:178.159.97.53  2018-12-17 23:34:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.