Шинэхэн генсек хандив цуглуулж ажлаа эхлэхээр шийджээ

2008/12/22
Share |
Шинэхэн генсек хандив цуглуулж ажлаа эхлэхээр шийджээ

МАХН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдээр хийсэн  зургадугаар бага хурлаараа удтал эзгүй байсан намын ерөнхий нарийн бичгийн даргаа томиллоо. Өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга нь сайд болсоноос хойш эзгүй байсан  энэ суудлын төлөө Ах нам дотроо нэлээдгүй нэр хүндтэй гэгдэх Г.Шийлэгдамба, Д.Идэвхтэн, Ц.Сүхбаатар, Барсболд, онц их хөдөлгөөний Гантулга зэрэг хүмүүсийн нэр сонсогдож байсан ч илт давуутайгаар буюу Бага хурлын гишүүдийн 71.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. У.Хүрэлсүхийн хувьд МАСЗХ-г үүсгэн байгуулагч, МАХН-ын төлөө хүчтэй тэмцэгч гэдгээрээ нам дотроо нэр хүнд сайтай байгаагийн илрэл нь түүний шинэ албан тушаал юм. Хэдийгээр түүнийг “Хадгаламж” банкнаас үрэгдсэн 14 тэрбум төгрөгийн хэрэгт орооцолдуулж, дараа нь Фургон машины хэрэгт холбогдуулж дээлийг нь нөмөргөх шахаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хааж байсан нь цаанаа улс төрийн нарийн учир начиртай гэж ярих хүмүүс ч байна.

Мөн нэгэн цагт МАХН-ын “улаан хамгаалагч” байж, жагсаал хүртэл хийж явсан У.Хүрэлсүхийг намынхан нь дахин нохойд барьдаг мод болгохоор шийджээ гэж ярих хүмүүс ч бас байсан. Учир нь долдугаар сарын 01-ний үймээнд шатаж үгүй болсон намын барилгыг дахин босгох том ажил намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн нуруун дээр ирлээ.  Тэрээр намын байраа босгох ажлаа хандив цуглуулж байж хийхээр шийдээд байгаа гэнэ. Ийнхүү У.Хүрэлсүх МАХН-ыг дааж явах үүрэг хүлээлээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Ленинск-
IP:188.68.0.199  2018-04-08 02:43:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.