ЛУ. БОЛДЫН СУПЕР ОНИГОО Б.БАТТУЛГЫГ БУТ ЦОХИВ

2008/12/22
Share |
Хүмүүс: Б Баттулга |  Лу Болд | 
ЛУ. БОЛДЫН СУПЕР ОНИГОО Б.БАТТУЛГЫГ БУТ ЦОХИВ

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр гишүүдэд загнуулсаар үймэрч орхисон СЕХ-ны дарга Б.Баттулгатай  таньдаг сэтгүүлч нь таараад “Сайн байна уу, та” гэхэд нь “Та надад сайн байна уу гэдэг асуулт тавьж байна уу. За би хариулья аа. Би сайн байна аа” гэж хэлсэн гэдэг. Баттулга дарга ингэж хэлсэн эсэх нь тодорхойгүй ч мань эрийн нөхцөл байдлыг тун ч сайн тодорхойлсон улс төрийн ХИТ онигоо болж, одоо бүр рекламанд орчихсон тууж явна. Тэгвэл шинэ оны босгон дээрх хамгийн супер онигооны эзнээр Батлан хамгаалахын сайд, Монголын тэргүүн баячуудын нэг Лу.Болд тодроод байна. Хэдхэн өдрийн өмнө болоод өнгөрсөн Улс тунхагласны баярын өдрөөр Батлан хамгаалахын босс тэргүүний офицерууддаа цол нэмэн баяр хүргэжээ.

Цэргийн сүрт жагсаалд анх удаа оролцож, сэтгэл хөөрөн зогсох сайдын мутраас хурандаа цол хүртсэн дугаар ангийн дарга цолоо хүртсэний дараа “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн ёслоход өөрт нь хандаж хэллээ гэж ойлгосон уу, Лу.Болд “жанжин” хэсэг тээнэгэлзсэнээ “Тэг тэг” хэмээн хариулсан гэнэ ээ. Салбарынхаа талаар “А” ч үгүй сайдуудынхаа тухай энэ байтугай хөгтэй сайхан  онигоог С.Баяр дарга ирэх дөрвөн жилд бишгүй л сонсох биз дээ

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.