`Аэро Монголиа`-гийн нислэг саатдаг боллоо

2008/12/23
Share |
Хүмүүс:
`Аэро Монголиа`-гийн нислэг саатдаг боллоо

Тус компани инженер, техникийн ажилчид нь цалингаа нэмүүлэх хүсэлт гарган ажил хаялт зарласнаас үүдэн гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулах болсон. Ийм алхам хийснээр орон нутгийн нислэгээ хэвийн үргэлжлүүлнэ гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн ч Англиас ирсэн мэргэжилтэн нь Монголд ажиллах зөвшөөрөлгүй байсан нь ийнхүү асуудал үүсгэсэн гэнэ. Улаанбаатараас Баян-Өлгий аймаг руу энэ сарын 19-ний өдрийн 07.00 цагт нисэх байсан “Аэро Монголиа” компанийн “Фокер-50″ онгоцны нислэг хойшлогдсоноос болж хоёр өдрийн ажлаа алдаж, хохирсон зорчигчид бухимдсан юм

Компанийн инженер, техникийн ажилчид ажил хаях үед “Аэро Монголиа” компанийн Нислэг, техник эрхэлсэн захирал нь “Үйлдвэрчний эвлэл хууль бусаар байгуулагдсан. Тэд цалин сайн авдаг атлаа Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй” гэх тайлбар ч өгч байсан. Ийнхүү ажил хаялт зарласнаар орон нутгийн нислэгийн 60-70 хувийг гүйцэтгэдэг тус компанийн хувьд нислэг саатахад хүрчээ. Тухайлбал, ажил хаялт зарласан эхний өдөр 07.00 цагт Өмнөговь аймгийн Овоотын нислэг гурван цаг саатсаны эцэст ниссэн.

Энэ нөхдөл байдлын талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос “Аэро Монголиа” компанид үүссэн нөхдөл байдалтай холбогдуулж Засгийн газарт шаардлага хүргүүл эхдээ компанийн удирдлагууд ажилтнуудынхаа тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээж авахгүй, шаардлага тавьсных нь төлөө ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авсан нь буруу алхам. Үүнээс болж 14 хүн ажилгүй болж байгаагийн зэрэгцээ дотоодын нислэгийн аюулгүй байдал алдагдаж байгаа тул даруй арга хэмжээ авч, тэдгээр ажилтныг буцаан ажилд нь авч, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг сануулсан байна

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.