Ц.Баяртсайхан золиосонд гарав аа хөөрхий

2008/12/23
Share |
Хүмүүс: С Эрдэнэ |  Т Баяртсайхан | 
Ц.Баяртсайхан золиосонд гарав аа хөөрхий

УИХ-ын сонгуулийн үеэр будилаан хутгасан гэх шалтгаанаас болж БГД-ийн сонгогчид өдий болтол гишүүнээ сонгож чадаагүй л байна. С.Эрдэнэ Ц.Баяртсайхан нарын дунд болсон хэрүүл даамжирсаар бие биенийхээ хамаг муу муухай булай бүхнийг дэлгэсний эцэст энэ асуудлыг нь намууд нь оролцож байж шийдэж дуусгах гэж байгаа бололтой. Ах намын хувьд Ц.Баяртсайханыгаа золиосонд гарган С.Эрдэнэд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суух зөвшөөрөл олгох гэж байгаа тухай эх сурвалжууд баталж байна. Хариуд нь С.Эрдэнэ АН-ын нэр хүндийг унагах ийм л тхиролцоо хийгдсэн сураг байна. МАХН С.Эрдэнэ нарын тохиролцоогоор бол С.Эрдэнэ “үүрэгт ажлаа” тун сайн хийж байгаа аж. Нэлээд эртнээс даалгавар авч ажлаа эхэлсэн

С.Эрдэнэ АН-аа орон нутгийн сонгуульд тунчиг муу оролцуулсан явдал нь эхний даалгавар байж. Дараагийн даалгавар нь ерөнхийлөгчийн сонгуульд мөн л АН-ыг ялуулах. Ганц С.Эрдэнэ 18 жилийн түүхтэй намыг унагаад байхдаа яадаг юм гэж бодох хүн байж магад. Тэгвэл ганц хүн ганцдахгүй энэ ажлыг хийж чаддаг л юм байна. Түүний хийх ажил бол хэвлэлийнхэнтэй байн байн уулзаж, хэвлэлийн бага хурал хийлгэж, манай нам дотроосоо ялзарчээ, энэ нам явахаа байлаа гэх мэт манж үг унагах. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг С.Эрдэнийн олон дахин давтан ярьсан энэ үг ард түмний дунд аль хэдийнэ АН-ын нэр хүндийг унагаад байгаа. Ийм л аргаар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залрах гэж байгаа хүн дээ С.Эрдэнэ. Харин намдаа үнэнч зүтгэж байсан гэгддэг Ц.Баяртсайхан золиосонд нь гарч лааз өшиглөгчдийн тоог нэгээр нэмлээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.