Өрний тулам

2008/12/24
Share |
Өрний тулам

Улаан хацартай, сөөнгө хоолойтой эрхэм нэг л өглөө сэрэхэд минь нийслэл Улаанбаатарын минь засаг даргаар ирчихсэн байж билээ. Нийслэлийн засаг дарга болсоныхоо дараахан тухайн үед жагсагч байсан, өдгөөгийн МҮЭ-ийн дарга болсон Фенг-Шү С.Ганбаатарт толгойгоо эргэтэл загнуулж явсан Ц.Батбаяр юун тэр үеийн Батбаяр байхав дээ. Том эр болжээ. Улс төрчдийн хүрээнийхэн дунд толгой муутай гэж дуудуулдаг ч нэг үеэ бодвол тэр улстөрч болох замаа аль хэдийнэ эхэлсэн гэдэг. Сая хүн амтай нийслэлийн засаг даргын суудлаас хэлтэй амтайхан буусных нь дараа ерөнхий сайд С.Баяр ОБЕГ, УМХГ дарга гэсэн томоохон суудал амласан ч татгалзаж байсан эр. Дараа нь намаа шүүхэд өгч хэсэгтээ л шоуны гол баатраар тодорч байсан зэрэг нь мэнь эрийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийж байсных гэдэг. Намын бага хурлын гишүүдэд чамгүй их мөнгө тараасны хүчинд БЗД-ээс нэр дэвших мандат авч байсан “улаан хацартыг” эхэндээ Баянзүрхчүүд “Чи энд юу хийж яваа хүн бэ” гэсээр угтсан.

Харин номхон гэмгүй хүүхдийнх шиг царайлсан Ц.Батбаяр улс төрийн шоу гэгчийг дээд хэмжээнд суралцсан нэгэн гэдгээ Баянзүрхчүүдэд харуулж чадсан. “Залуусын мөрөөдөл дэлхий боловсрол”, “Амьдралын босго 3 өрөө байр”, “Газраа байраар солъё” гэсэн сурталчилгааны самбар хаа саагүй хадаж хүмүүсийн эмзэг сэдвээр тоглох шиг болсон. Шадар сайд М.Энхболд утсан хүүхэлдэй гэдэг энэ эрхэм БЗД-ийн хорооны дарга болгонд шахуу гурван өрөө байр амласаар байгаад УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч амжсан хоншоортой эр. Гэхдээ энэ бүхний цаана Ц.Батбаяр гэж хүн УИХ-ын гишүүн гэж юу хийх ёстой хүн бэ гэдгээ ч мэдэхгүй нэгэн. Дөрвөн жил суралцсаар л гарах байх. Түрүүчээсээ хорооны дарга нар нь гурван өрөө байраа нэхээд шөнө зүүдэнд нь орох шахуу болж байгаа Ц.Батбаяр гишүүн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байгаа аж. Энэ их өрнөөс яаж гарна даа Ц.Батбаяр гишүүн ээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.