Баянаа аваргын бухимдал

2008/12/24
Share |
Баянаа аваргын бухимдал

Нэгэн цагт Монгол бөхийн торгон ногоон дэвжээг эзэгнэж явсан, цагийг эзэлсэн дархан аварга Х.Баянмөнх сүүлийн үед нэлээд бухимдуу явдаг болжээ. Сургууль дээгүүрээ хааяа нэг үзэгдэхээс өөрөөр тэр бүр хүнтэй уулзахгүй, Гачуурт дахь хувийн эдлэндээ нам гүмхэн байхыг эрхэмлэдэг болжээ. Түүнийг ийнхүү бухимдуу явах болсон нь хүү Б.Гантогтох, хүргэн хүү А.Сүхбат нартай нь холбоотой гэнэ. Түүний хүү Б.Гантогтох нь эхнэрээсээ өөр бүсгүйтэй учир ургуулж тэр ч бүү хэл үрийн зулай үнэрлэж амжсан сурагтай. Харин түүний хүргэн далай аварга А.Сүхбат мөн л эхнэр Баясаагаасаа тусдаа амьдраад багагүй хугацаа өнгөрсөн гэж Баянаа аваргын ойрын хүрээнийхэн нотолж байна. Энэ бүхнээс улбаалан дархан аварга Х.Баянмөнх “Яасан эцгийнхээ нүүрийг боддоггүй хүмүүс вэ та хоёр чинь. Та хоёроос болж би хүний нүүр ч харж чадахаа байлаа. Олон хүн мэдэхээс өмнө наад асуудлуудаа хурдан нэг тийш нь цэгцэл” гэж хүү хүргэн хоёроо толгойг нь эргэтэл загнаж суудаг ажилтай болжээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.