Улсын комисынхон `Баянмонгол` хорооллыг шүүхэд өгчээ

2008/12/24
Share |
Улсын комисынхон `Баянмонгол` хорооллыг шүүхэд өгчээ

Бид өмнө нь усны ай сав дээр хууль бусаар баригдан, Улаанбаатарчуудыг ундны усгүй болгох аюулд хүргээд байгаа “Их үйлсийн эрэлд” компанийн барьсан “Баянмонгол хорооллын тухай мэдээллийг хүргэж байсан.

БЗД-ийн 14-р хороо “Нарантуул” ОУХТ-ийн баруун урд байрлах “Их үйлсийн эрэлд” компанийн “Баянмонгол” хорооллын газар олголтын асуудал эхнээсээ л өнөөдрийг хүртэл хэрүүл уруул дагуулсаар байна. Тухайн үед Хотын мэр байсан Ц.Батбаяр “Мон-Уран”-ы гэх Наранхүүд энэхүү газрыг хууль бусаар олгож, Наранхүү нь “Их үйлсийн эрэлд” компанид зарсан энэхүү газар нь хотын усны ай сав байсан аж. Уг нь энэ барилгыг бариулахыг хориглосон захирамж 2008-01-02-ний өдөр БХБЯ-ны 002 тоот захирамжаар батлагдсан байжээ. Гэтэл хэн ямар үүднээс хаанаас зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүйгээр баригдсан энэхүү барилга өдгөө түрүүчээсээ айлууд оруулад эхэлжээ. Брилгыг хүлээж авах ёстой улсын комисс хүлээн авах боломжгүй барилга байна гэсэн ч “Их үйлсийн эрэлд” компанийнханд дээрх шийдвэр хүчингүйд тооцогдсоор. Монгол улсын хэд хэдэн хууль дүрмийг ноцтой зөрчсөн дээрх байгууламж комиссын шийдвэрийг үл тоон “Баян монгол” хороолын эхний ээлжийн 448 айлын орон сууцны зургаан барилгаа хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр сурталчилан борлуулсаар байна. Улмаар энэ барилгын 70 хувь нь борлогдсон гэсэн тооцоо гарчээ. Ашиглалтанд оруулах боломжгүй гэсэн энэ барилгын удирдлагууд дур мэдэн ус цахилгаан, дулаан зэргээ авсан байдаг. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр нууцар хулгайгаар татсан цахилгааных нь монтажууд нэлээд асуудалтай холбогдсон байж. Цахилгааныг мэргэжлийн өндөр түвшинд холбохгүй бол гурван жилийн өмнө шатсан “Бөмбөгөр” худалдааны төв шиг болно гэхэд нэг их хилсдүүлсэн болохгүй байх.

Улаанбаатар хотын ундны усны нөөц дээр баригдаж, улмаар ундны усны нөөцийг бохирдуулах ноцтой том зөрчилтэй барилга барьсан “Их үйлсийн эрэлд” компанийн удирдлагууд шат шатны салбарын айд, агентлагын дарга нар гээд өөртөө ашигтай хүн болгоны амыг таглачихсан байгаа учраас улсын комиссынхоны аргагүйн эрхэнд шүүхэд ханджээ. 10 хүрэхгүй жилийн дараа ундны усгүй болох аюулд биднийг авчирсан “Баянмонгол” хорооллын 480 айлыг бодох уу, 1 сая хүнээ бодох уу таминь ээ.

Улсын комиссынхон шүүхэд хандсаны хариу тайлбар хуулинд зааснаараа бол 2009-01-05-ний өдөр гарах юм гэсэн. Тэр болтол “Их үйлсийн эрэлд”-ийнхэн хууль бус баригдсан барилгаа зарсаар байх уу?

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.