Дизайнер Соёлмаад "Топ янхан" гэж зад загнуулсан Э.Одгэрэл загварын тайзнаас жийгдэн шоу хэсэж явдаг болов

2008/12/24
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Дизайнер Соёлмаад

Цаст уулын цагаан барс цагаа болохоор гэгчээр цагтаа Монголын загварын тайзыг эзэгнэхэн, мандан бадарч  явсан топ модель  Одгэрэл үеэ өнгөрөөж байгаа бололтой. Жилдээ ганцхан удаа зохиогддог загварынхны ганц наадам болох "Гоёл"-д шатнаас унан хөлөө бэртээсэн хэмээн шалтагаар оролцоогүй тэрээр үнэн хэрэгтээ дизайнер Соёлмаатай ам зөрөн нүүрийг нь харах эрхгүй болсондоо бултсан сурагтай. Өнгөрөгч 11 сарын сүүлээр Америкт болсон "Гоёо" брендийг сурталчилах ажилд оролцон хэмээн за зу болсон топ модель Одгэрэл яг явах дээрээ тулахад дизайнер Соёлмаагаас "Би топ модель" хэмээн зиндаархаж зардал мөнгө нэхэн луу унжжээ. Хэзээний хатуу ширүүн үгтэй Соёлмаа хатагтай үүнд нь боож үхтлээ уурсан "Чиний топ модель гэж юу байдаг юм, топ янхан байж. Загварын тайзнаа дахин алхахыг чинь харна аа" хэмээн гахай нохойдоо тулан зад хэрэлдсэн юм байх.

Үнэндээ ч шартай дизайнер алтны магнат Мянганбаярын экс эхнэр Пүрэвсүрэнгийн хамт Америкийг зорьж тэнд байх Монгол охидыг оролцуулан 22-нд Чикагод, 29-нд Санфранцискод шоугаа амжилттай зохион байгуулаад ирсэн. Харин топ моделийн ийнхүү хамраа сөхсөн цагаа, эзнээ олоогүй зиндаархал олон дизайнерийн чихэнд хүрч дургуйг нь хүргэсэн гэнэ. Ийнхүү дизайнеруудийн нүдэнд топ биш өргөс мэт харагдах болсон Одгэрэл загварын тайзнаас "жийгдэн" энд тэндхийн загварын гэсэн сэтэртэй шоу хэсэж явдаг болов. Тэрээр "Метрополис"-т болсон "Гялбаа" сэтгүүлийн таван жилийн ойгоор хар өнгийн костюм өмсөн ихэд даруухан очсон ч эвэр илүүтэйд нь мөргүүлсээр зүгээ мартсан төл мал шиг гундуу харагдана лээ. Уг нь хэв нь хаачихав гэгчээр тэр дундаа тасархай харагдаж байсан ч түүний үйлдэл төл малыг санагдуулсан хэрэг. Ямартаа л тайзан дээрх охид бүгд нэг тийш харан зогссон байхад наанаа л ганцаараа бакал барьчихсан тэс ондоо зүгт гараа даллан зогсож байхав.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Lxdjjycb , http://niacrewearun.emeineseit e.de/blog/quand-chuck-rencontr e-larry-streaming-vf-youwatch. html quand_chuck_rencontre_larry_st reaming_vf_youwatch, http://zelliawinla.emeineseite .de/blog/kleine-frauen-partner suche.html kleine_frauen_partnersuche, http://tillatecu.emeineseite.d e/blog/single-partys-reutlinge n.html single_partys_reutlingen,
IP:37.9.47.159  2018-12-14 15:26:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.