Сүмогийн ертөнц 2008 онд дуулиан шуугианаар дүүрэн байв

2008/12/25
Share |
Сүмогийн ертөнц 2008 онд дуулиан шуугианаар дүүрэн байв

Японы мэргэжлийн сумогийн түүхэнд урьд өмнө нь тохиолдоогүй олон сонирхолтой үйл явдал 2008 онд тохиосон юм. Монголчуудын шимтэн сонирхдог сумочид багагүй хэрэг төвөг тарьж, хэрүүл шуугиан дэгдээж, шүүхийн хааига татаад амжсан билээ. Харин сумогийн ертөнц бүхэлдээ хар бараан байсангүй. Хамгийн, хамгийн дуулиантай үйл явдлыг эргэн дурсацгаая.

Тоёозакүра, Магаки нарт сануулга өгөв

2008 оны зургадугаар сард “Токицүказэ” дэвжээний залуу бөх бэлтгэлийн үеэр амиа алдсан нь сумогийн ертөнцийг цочроосон үйл явдал боллоо. Дараахан нь Магаки ояката жониданд хүч үзэж буй шавиа эхний барилдаандаа ялагдахад нь бейсболын цохиураар нүд рүү нь цохиж, маргааш нь хэт их ачаалатггай бэлтгэлээр дарамталсан нь илчлэгдэв.
Тоёозакүра дэвжээнийхээ жонокүчигийн бөхийг саваагаар толгой руу нь цохисны улмаас тэр сумоч найман оёдол тавиулсан нь илэрлээ. Эдгээр нөхдөд сумогийн холбооноос хатуу сануулга өглөө.

Асашёорюү домогт Таканоханатай эн зэрэгцлээ

Сумогийн түүхэнд ховор тохиодог ёкозүна цолтнууд сүүлийн өдөр ижил даваатай боссон тохиолдол 2008 оны эхний хоёр тэмцээнд дараалан гарсан. Харии энэ барилдаанд ёкозүна Асашёорюү 22 дахь түрүүгээ авч чадсан юм. Асашёорюү энэ амжилтаараа Японы домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэж, бүх үеийн түүхийн IV байрыг хуваан эзлэх болов.

Асашёорюү, Хакүхо нар ёс бус авир гаргалаа

Асашёорюү, Хакүхо нар Нацү башёгийн сүүлийн одөр хаалтын барилдааны дэвжэн дээр ёс бус авир гаргаж, олныг цочирдуулсан. Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн гишүүд уг ёс бус үйлдлийг “Эртний түүхт сумо бөхийн нэр хүндийг унагаасан тэдэнд хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн. Харин Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми Асашёорюүг өмөөрч, Хакүхог буруутгалаа. Тэрбээр “Нэгэнт хүч, чадлаа шавхан барилдаад дийлээгүй л бол ялагчийн өмнө хүлцэнгүй байх нь сумогийн гол зарчим. Энэ үүссэн нөхцөл байдлын бүх хариуилагыг Хакүхо ганцаараа үүрэх ёстой” гэж мэдэгдсэн юм.

Нагоя башё Хакүход олон шинэ амжилтыг бэлэглэлээ

Нагояд түрүүлж үзээгүй ёкозүна Хакүхо башёгийн 13 дахь өдөр түрүүлэх болзлоо хангасан. Мэргэжлийн сумогийн жилийн бүх тэмцээнд түрүүлсэн арав дахь бохөөр Хакүхо тодорлоо. 2007 онд мэндэлсэн охиндоо зориулж тавдугаар сарын барилдаанд уналгүй түрүүлж байсан Хакүхо энэ удаа ч хоёр дахь хүүхдээ төрөхийн өмнө дахин төгс амжилт үзүүллээ. Ийнхүү энэ башёд Хакүхо олон шинэ амжилтын эзэн болов.

Китаноүми өрөнхийлөгчөөсөө мултрав

Жилийн дотор нэг ояката, гурван сумоч тэр тусмаа цолтой бөхчүүдээ ажлаас нь халсан түүх сумод байхгүй юм. Рохо, Хакүрозан нарыг Сумо бөхийн холбооноос хөөж, холбооны тэргүүн Китаноүмиг огцруулсан шинэ түүх бичигдлээ. Китаноүмиг ерөнхийлөгчөөс нь болиулсан ч удирдах зөвлөлд үлдээсэн. Түүний сарын нэг сая 800 мянган иенийн цалинг нь хэвээр үлдэж тусгай хангамжийн 50 мянган иенийг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ тус холбоонд ямар нэг асуудлыг шийдэхэд оролцох эрх, нөлөө нь буурсан гэж болно.

Ваконохогийн худал гүтгэлэг

Хар тамхи хадгалсан, хэрэглэсэн хэргээр сумогийн дэвжээнээс хөөгдсөн тэрээр хөндлөнгийн нэгний ятгалгад орж Сумогийн барилдаан бүрийн үр дүнг урьдчилан тохиролцдог, өөрөө ч найраанд оролцсон гэж худалярьснаа хүлээсэн. Тэрээр өөрийг нь хатгасан тэр хүнээс 2,5 сая иен авсан гэдгээ ч ярьсан юм. Ингэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, “Сумогоос хөөгдсөн хүнд үед минь тэр хүи үг зааж өгөөд хэрэв ингэж яривал чи удахгүй сумодоо эргэж орно гэсэн. Энэ бүгдийг би дахин сумод барилдахын төлөө хийсэн. Худал гүтгэлэг хийж, сумогийн нэр хүндийг сэвтээсэндээ бүх сумочдоос уучлал гуйж байна” гэж мэдэгдсэн юм.

Их аварга Асашёорюүгийн байцаалт

“Шюүкан гэндай” сэтгүүл мэргэжлийн сумод даваа наймаалцах явдал газар авсан тухай нэг бус нийтлэл гаргасан. Уг сэтгүүлийн нийтлэлтэй холбогдуулан Японы сүмогийн холбоо нэр нь дурьдагдсан 32 хүнээс байцаалт авсан. Эндээс найраа байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул сэтгүүлийн газрыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Токиогийн мөрдөн байцаах газраас сумочид болон холбооны хол богдох хүмүүсээс байцаалт авахдаа нийтлэлийн гол баатар ёкозүна Асашёорюүгаас хүртэл байцаалт авсан. Энэ байцаалтыг Японы өдөр тутмын хэвлэлүүд үг, үсгийн зөрүүгүй буулган нийтлэлсэн. Бараг цаг шахам үргэлжилсэн байцаалтын туршид ёкозүна сумо дахь найрааг үгүйсгэж, ийм хэрэгт орооцолдоогүй гэдгээ баталсан.

Хамгийн өндөр зэрэгтэй шүүгч тэтгэвэрт гарав

Мэргэжлийн сумогийн хамгийн өндөр зэрэгтэй шүүгч Кимүра Жёоносүкэгийн 65 нас хүрч тэтгэвэрт гарсан. Кимүра шүүгчийн хүндэтгэлийн ёслолд Японы сумогийн холбоолы тэргүүн Китаноүми, ёкозүна Хакүхо нарын 300 гаруй хүн оролцсон.

Сүмогийн холбоо цочирдов

Ирээдүйн арслан хэмээн цоллуулж байсан маэгаширагийн манлай бөх Оросын Ваканохо хар тамхи хэрэглэсэн, хадгаисан хэргээр цагдаагийн газарт баривчлагдаж Сумогийн холбоо цочирдов. Жилийн турш шүүмжчэлийн бай болсон Сүмогийн холбоо Японы Боловсролын яамны шахалтаар Хэрэг зөрчил гарахаас сэргийдэх хороог байгуулсан. Энэ хороонд сумотой ямар ч холбоогүй хүмүүс орсон. Учир нь, гадны хяналт байж сумогийн холбоо нь дотроо ялзраад дуусах нь гэж энэ яам дүгнэсэн хэрэг.

Ама Озэки цолны эзэн болов

Кюүшюү башёд 13 даваа авч Озэки цолны болзлыг давуулсан Ама Д.Бямбадорж уран барилдааны шагналыг ч бас хүртлээ. Озэки дол олгох ёслол Амагийн харьяалагддаг “Исэгахама” дэвжээнд болж Мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлагуудаас гадна дэвжээний ояката хамгийн хүндэт зочин байлаа. Ама буюу Асахифүжи болон түүний гэргий, сумогийн бусад бөхчүүд энэхүү ёслолд оролцсон юм

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Москва Марьино купить МарихуаР½Ð° [KILLER KUSH] АстрахаР½ÑÐºÐ°Ñ область купить LSD-25 (HQ) 250мкг Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ХарабалР¸ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Нижнем Серге Купить экстази в КамышлоР² ЗакладкР¸ марки в КингисеР¿Ð¿Ðµ АбдулинР¾ купить Гашиш [LV] Новый метод фиксациР¸ превышеР½Ð¸Ñ скоростР¸ на М4 в КраснодР°Ñ€ÑÐºÐ¾Ð¼ крае Героин в МантуроР²Ðµ ДагестаР½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDPV Купить закладкР¸ россыпь в Находке Тель-Ави
IP:185.252.186.111  2018-09-20 14:35:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.