Хүмүүс: Эрдэнэтуяа | |
Загварын хууччуулын нэг “Эра” төвийн Эрдэнэтуяа гучин насны босго аль хэдийнэ алхсан ч одоог болтол нөхөрт гарч амжаагүй л явна. Гуч хол гарсан ч хорьтой охидоос огт ялгарахгүй Эрдэнэтуяа өөрөөсөө олон дүү залуу болох УИХ-ын гишүүн БХБЯ-ны сайд “Женко” Баттулгын том хүү Жавхлантай бараг насанд хүрээгүй байх цагаас нь үерхсэн гэдэг. Нялх амрагийнх нь нас нэг л мэдэхэд гуч дөхөж, аавдаа Эрдэнэтуяатай гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлсэн сайд Баттулга “Гуя хасаа гаргасан хүүхэн чамд хэзээ ч хань болохгүй. Сал. Дахиж надад энэ хүүхэнтэй суух тухай дурсахын ч хэрэггүй” гэж тас загнасан сурагтай. Цуутай хүүхэн хуримгүй гэж энэ байх даа
Эх сурвалж: Factnews.mn