Намаа дагах уу, төрийн албандаа үлдэх үү?

2008/12/26
Share |
Хүмүүс:
Намаа дагах уу, төрийн албандаа үлдэх үү?

2009 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуулийн 10.6 дахь заалт үйлчилж эхэлнэ. Энэ нь ” Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэх, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харъяалагдах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэсэн заалт юм.

Хуулийн энэ заалтын дагуу боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх болоод байна. Өөрөөр хэлбэл шинэ оны эхний өдрөөс 125 мянган төрийн албан хаагч намын харьяалалгүй болно гэсэн үг. Хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч намаасаа түдгэлзэх юм. Ер нь төрийн албан хаагч гэдэг эрхийн хязгаарлалттай байдаг. Манай улс 128 мянган төрийн албан хаагчтай. Төрийн албан хаагчдыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж дөрөв ангилдаг.

Төрийн албаны тухай хуулиар төрийн улс төрийн албан тушаалтнуудаас бусад гурван ангиллын төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээсээ татгалзаж, улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй юм. Төрийн албан хаагчдын хоёр хувь буюу 2727 нь төрийн улс төрийн албан тушаалтан. Тиймээс тэд намаасаа татгалзах шаардлагагүй аж. Харин бусад 125361 төрийн албан хаагч хуулиараа улс төрийн намын гишүүн байж болохгүй. Төрийн улс төрийн албан тушаалтан гэсэн ангилалд багтах 2727 хүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, тэдгээрийн орлогч зэрэг албан тушаалтнууд ордог байна.

Одоогийн байдлаар баг, хорооны Засаг дарга төрийн захиргааны албан хаагч болсон байгаа. Уг нь улс төрийн албан хаагч байсан юм. Улсын хэмжээнд дээрх албан тушаалтан 580 хүн бий. Төрийн албан хаагч өөрөө сонголтоо хийх эрх нь нээлттэй аж. Тухайн албан хаагч хэрхэх тухайгаа ирэх оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт багтааж байгууллагадаа юмуу намдаа бичгээр хүсэлтээ өгөх ёстой юм байна. Хэрвээ долоо хоногийн хугацаандаа багтааж өгөхгүй бол энэ нь ажлаас нь түдгэлзүүлэх үндэслэл болох аж. Намаас эсвэл төрийн албан хаагчаас түдгэлзсэн эсэхэд Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл, иргэд хяналт тавих аж. Хэрвээ төрийн албан хаагч хурал цуглаанд оролцох зэргээр намын ажилд аливаа нэг хэлбэрээр оролцоод байвал хариуцлага хүлээлгэх хуультай. Харин тухайн хүн төрийн албанаас чөлөөлөгдөөд намын ажил хийж байгаад эргээд төрд ажиллах нь нээлттэй. Төрийн албан хаагчийн шалгалтыг жилд нэг удаа явуулдаг бөгөөд удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулдаг. Нэг албан тушаалд 10 хүн шалгалт өглөө гэхэд нэгд нь л ажил санал болгож, бусад нь нөөцөнд үлдэнэ. Төрийн албанд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болдог.

Төрийн албан хаагчдын тун бага хэсэг нь улс төрийн албан тушаалтан байдаг. Хуулийн шинэ заалт төрийн албан хаагчдыг намаа дагах уу, төрийн аибандаа үлдэх үү гэсэн сонголт хийхэд хүргэж байна. Яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд бүх шатны Засаг даргын Тамгын газрын дарга нар, баг, хорооны Засаг дарга гээд хамгийн их улс төржиж, намчирхдаг албан тушаалтнууд дээрх сонголтын босгон дээр ирээд байна. Мөн төрийн албан хаагч ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бол албан ажлаа хүлээлгэн өгох ёстой. Эсвэл төлөөлөгчөөсөө татгалзана. Түүнчлэн МАХН-ын Бага хурал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд төрийн албан хаагчид олон бий. Тэд мөн л сонголт хийнэ. МАХН-ын Бага хурлын саяхан болсон зургадугаар хуралдаанаар 20 гаруй хүн Бага хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн. Энэ нь Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой байх.

Төрийн албаны тухай хуулийн дагуу нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орж болзошгүй. Учир нь тэдний 10 гаруй нь төрийн албан хаагч юм.Мөн Төрийн албаны тухай хуулийн намын харъяаллаас татгалзах тухай заалт мөрдөгдөж эхэлмэгц парламентын хоёр том намын удирдах бүрэлдэхүүнд ч багагүй өөрчлөлт орж магадгүй. АН-ын тухайд ҮЗХ-ны гишүүдийн цөөнгүй нь намаасаа татгалзах шаардлагатай байгаа юм. МАХН-ын хувьд төрийн албан хаагчид нь намаасаа гарсан ч боловсон хүчний бодлогод сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа аж.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид нь аль нэг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Иймээс эмнэлэг, сургуулийн захирал, эрхлэгч төдийгүй эмч нар ч намын харъяаллаасаа татгалзах шаардлагатай болж байна. Хөгжингүй орнуудад намын гишүүн мөртлөө төрийн албанд ажилладаг хүн байдаггүй байна. Намын харъяаллаас татгалзах нь олон давуу талыг бий болгодог аж. Тухайлбал мэргэшсэн, туршлагатай албан хаагч бий болдог байна. Төрийн аабыг намуудаас хараат байдат, улс төржилтөөс ангид байлгах тухай сүүлийн арваад жилийн турш ярьж ирсэн богоод Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулснаар шинэ оны эхний өдрөөс бодит ажил болон хэрэгжих гэж байна. Ийнхүү манай улсын төрийн албан хаагчдын 98 хувь нь намаасаа түдгэлзэх нь.Төрийн албан хаагчид төрийн хуулиа дагаж мөрдөх нь мэдээж. Төрийн албан хаагчид намын харъяаллаас гарснаар тэдний үүрэг хариуцлага улам бүр өндөржиж, төрийн ажил үйлчилгээний чанар сайжрах ёстой билээ

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêà äëÿ êíèã êèåâ Купить MDMA Котовск РусдосуР³ обход блокироР²ÐºÐ¸ Купить закладкР¸ спайс в ГеленджР¸ÐºÐµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Осе Купить закладкР¸ LSD в Петрове Вале Купить НаркотиРºÐ¸ в Лагане Марки в ДагестаР½ÑÐºÐ¾Ð¼ Огне реагент дживиаш ñêîðîñòü â òîëüÿòòè çàêëàäêè Купить закладкР¸ гашиш в ПионерсРºÐ¾Ð¼ ПрофессР¸Ñ Ð°Ð²Ñ‚Ð¾ÑÐ»ÐµÑ Ð°Ñ€ÑŒ: описаниРµ, особеннР¾ÑÑ‚Ð¸, обучениРµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Сураже ЗакладкР¸ кокаин в Щелкино Соль в Юхнов-2 Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПионерсРºÐ¾Ð¼ Аптеки под обществРµÐ½Ð½Ñ‹Ð¼ контролРµÐ¼ | ПолитикР° 09 Купить закладкР¸ бошки в СертолоР²Ðµ êèåâ çàêëàäêè àìô бошки в НовокубР°Ð½ÑÐºÐµ Купить закладкР¸ гашиш в СухиничР¸ Купить закладкР¸ экстази в Красном Сулине Купить Кокаин в ЗаволжсРº Метадон википедР¸Ñ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆÐµ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Экстази в СемилукР¸ çàêëàäêè â êðàñíîäàðå ïîðîõ Что делать под маркой Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Кизел Как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ кокаин Е621 обход блокироР²ÐºÐ¸ Виды экстази Купить закладкР¸ шишки в ЧайковсРºÐ¾Ð¼ ÐŸÐ¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия употребР»ÐµÐ½Ð¸Ñ фена Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Канаше
IP:188.68.0.32  2018-01-14 08:12:05
fodboldtrøjer Passion the site-- very individual pleasant and lots to see! fodboldtrøjer http://live.bludesk.net/groups /billige-fodboldtrojer-minna-g eniagl-kibstan/
IP:210.203.32.104  2018-06-06 08:59:42
billiga fotbollströjor gnxrzk billige fodboldtrøjer 0giw9dz8up kc1mvo fotbollströjor barn 4zo8tue 8ckquoy maglie calcio l7yuwaqf09 w3j2o5sp fotballdrakter barn pr5di04
IP:175.42.47.253  2018-08-02 06:31:30
fodboldtrøjer js70g1 http://help.tamilblogs.in/inde x.php?qa=1146&qa_1=besstou-juv entus-tr%C3%B6ja-glennfotbolls tröjor wut3rylz7 ajngq0 http://construieco.ch/?option= com_k2&view=itemlist&task=user &id=63522maglie calcio qgxpbfkhu z4cos75 http://dailybookmarking.com/st ory.php?title=monaco-troejor-f otbollstroejor-barnfotbollstr& ouml;jor barn dze09lhbp8 4r8vy2 http://marafon.edinarcoin.com/ slider/cortney-kristeen/billig a fotbollströjor n5843whs
IP:1.234.31.51  2018-08-09 17:32:31
magliette calcio I enjoy checking your website. Appreciate it! magliette calcio http://www.jerseycityvegan.com
IP:175.42.43.249  2018-08-15 09:21:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.