Улсын арслан До.Ганхуяг, Улсын начин Д.Нямлхагва нар хулгайн хэрэгт холбогджээ

2008/12/30
Share |
Хүмүүс:
Улсын арслан До.Ганхуяг, Улсын начин Д.Нямлхагва нар хулгайн хэрэгт холбогджээ

Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг. Бөхчүүдтэй холбоотой танхайрч хүн зодсон тухай ярианууд гардаг байсан ч урт гартай бөх байдаг тухай өмнө нь тэр болгон сонсогдож байсангүй.

Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяраар хүчит 512 бөхөөс уран мэхийг уралдуулан, одтой сайхан барилдаж түрүүлэн улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэн бөх бол улсын шинэхэн арслан До.Ганхуяг билээ. До.Ганхуяг арслан маань наадмаас хойших олон барилдаануудад барилдсан ч арслан цолонд хүрсэн уран мэхтэй барилдаануудаасаа тэр бүр гаргахгүй байгаа ч бөх сонирхогч Монголын ард түмэн түүнээс их зүйлийг хүлээж байгаа нь нууц биш ээ.

Харин улсын арслан хэмээх өндөр нэр хүндтэй цолыг До.Ганхуяг арслан өөрийн дасгалжуулагч гэх улсын начин Д.Нямлхагватай нийлэн хугалж орхижээ. Юуны учир До.Ганхуяг арслан нэр төрөө уландаа гишгэхээр хэрэгт холбогдсон тухай дор цухас бичье.

Саяхан Франц улсад олон улсын жудо бөхийн тэмцээн болж манай улсаас Улсын арслан До.Ганхуяг дасгалжуулагч улсын начин Д.Нямлхагва хоёр хамт явж оролцоод ирсэн байна. Амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргана гэж явсан багш шавь хоёр тэмцээний эхний тойрогт ялагдаж хасагдсан тул өдөржин Парисын гудамжаар баахан дэмий сэлгүүцэж байгаад орой болохоор л Франц дахь Монгол улсын элчин сайдын яаман дээгүүр үнэгүй хоноглох газар хайн, Монгол айлуудаараа дайлуулж цайлуулж хэд хоносоны эцэст энэ сарын 24-нд эх орондоо ирсэн аж. Харин тэд Францад хоол цайг нь идэж уун, ах дүүгээс ялгаагүй болсон Монгол айлуудын аав ээж ар гэрийнхэн лүүгээ дайж явуулсан үнэ бүхий эд зүйлс, илгээмжийг нь Монголд ирсэн хойноо өгөлгүй байсаар өнөөг хүрчээ. Үүнийгээ тэд замдаа хулгайд алдсан, та нар чаддаг юм бол олоод аваарай гэх зэргээр даапаалж утсаа авах нь битгий хэл сүүлийн хэд хоног бүр утсаа салгаад таг алга болж орхиж. Харин Францаас аав ээж, ар гэрийнхэндээ илгээмж явуулсан айлууд улсын арслан До.Ганхуяг, Д.Нямлхагва нарын энэхүү байгаа байдалд ихэд гайхаж байгаа ба “Улсын арслан До.Ганхуяг, Д.Нямлхагва нар жудаггүй зан гаргалаа. Францад гудамжинд хонохоос наагуур явж байхад нь хоолож ундлан хонуулсан нь гай болж дээ. Цагдаад мэдэгдэж нэхэмжлэл гаргах болно” гэж мэдэгджээ. Улсын арслан До.Ганхуягаа та хөлс хүчээ харийн оронд урсгаж байж таван төгрөг олж байгаа Монгол ах дүү нараа иймэрхүү залжин аргаар залилахаа болиоч. Эргээд уулзахгүй нүүр биш дээ. Таныг хаанаас ч олно шүү дээ. Нэр хугарахаар яс хугар гэсэн ардын зүйр үг байдаг даа

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Семёне Купить Орех Янаул НаркотиРºÐ¸ в Киржаче закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ краснодР°Ñ€ Шишки в КарабанР¾Ð²Ðµ Купить Говно Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ Ðº 24 bro Купить закладкР¸ методон в Бавлы НаркотиРºÐ¸ в БалашовРµ Купить закладкР¸ экстази в Кашира-8 Купить ГанджубР°Ñ НовоалтР°Ð¹ÑÐº Купить АмфетамР¸Ð½ в КарабанР¾Ð²Ð¾ Форум мотылек Купить ЛЁД Пермь Спайс в Агрызе россыпь в ПолярноР¼ Зоре Купить Кокаин в Инте Стадии марихуаР½Ñ‹ Купить Марка КамешкоР²Ð¾ купить закладкР¸ в КуровскР¾Ð¼ ЗакладкР¸ шишки в Ð’ÐµÑ€Ñ…Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПикалевРµ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Сураже ЗакладкР¸ магазин Купить россыпь в Даниле Как употребР»ÑÑŽÑ‚ марки Купить закладкР¸ героин в Джанкое Купить соль в ПеревозРµ Купить Марки НоводвиР½ÑÐº Heroin 0 Remixed Купить закладкР¸ россыпь в Семёне НаркотиРºÐ¸ в ПартизаР½ÑÐºÐµ Купить IKEA ГолицынР¾ Купить Кокаин в Юхнове Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КамбаркРµ ЗакладкР¸ трамадоР» вБирске ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Верхней Пышме
IP:146.185.205.58  2018-05-17 02:17:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.