Хүмүүс: Ч Ундрал | |
Нэвтрүүлэгч, дуучин жүжигчин гээд чамгүй олон гуншинтай шавилхан бүсгүй он гарахтай зэрэгцэн үрийн зулай үнэрлэжээ. Ундрал херо интертайнмэнтийн Баатараатай гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрсөн ч гэлээ тэдний хэн хэн нь уран бүтээл гэсээр олон жилийн ардаа орхисон. Ямар сайндаа л үе тэнгийхэн найз нөхөд нь хүүхдүүд дунд ангид орлоо шүү гэж тэднээр хошигнох болсон гэнэ. Ажил албаасаа болоод хүүхдийн асуудлыг хойш тавьж байсан хосууд хүсэн хүлээсэн шинэ хүнээ өлгийдэж авсан болохоор одоо гэрээсээ ч гарах дургүй болсон гэнэ шүү.
Эх сурвалж: TV5