`Монголбанк`-ыг атгандаа оруулсан Ц.Нямдорж А.Батсүхийг золиосонд гаргав

2009/01/05
Share |
Хүмүүс: А Батсүх |  Ц Нямдорж | 
`Монголбанк`-ыг атгандаа оруулсан Ц.Нямдорж А.Батсүхийг золиосонд гаргав

“Монголбанк”-ны ерөнхийлөгч А.Батсүх өөрийн хүсэлтээр огцрох өргөдөлөө өгсөн нь сүүлийн үеийн хамгийн дуулиантай мэдээлэл болоод байгаа. “Анод” банкны үйл ажиллагааны доголдол төрийн томоохон байгууллагын удирдлагыг ажилаа өгөхөд хүргэж байгаа гэж эх сурвалжууд хэлж байгаа ч зарим эх сурвалжууд үүнийг үгүйсгэлээ. Тэдний хэлж байгаагаас үзвэл А.Батсүх “Монголбанк”-ийг удирдах болсоноос хойш төв банкинд жигтэй үйл явдал ихээр хийх болж тэр нь даамжирсаар өөрийнх нь албан тушаалд хүрлээ гэлцэж байна. Тэдний жигтэй хэмээн тодорхойлж байгаа зүйлс нь ажилчидаас нь эхтэй гэнэ. Ажилтнуудынх нь өгүүлж байгаагаар тус банкинд ажиллахад тун бэрх болсон бололтой. Банкны ерөнхийлөгч А.Батсүх, Тамгын газрын дарга, хатагтай Б.Шатар нарын таалалд үл нийцсэн ажилтан тус банкнаас шахагдах болсон гэх. Тус банкны ажилтнууд А.Батсүх ерөнхийлөгчийн үйл ажиллагааг эсэргүүцэн, чухам юу болоод байгаа талаар УИХ-ын гишүүдэд хандсан ил захидал өмнө нь илгээж байсан гэдэг. Энэ асуудал удаа дараа дахин сөхөгдөж Монголбанкнаас халагдсан, чөлөөлөгдсөн 40 гаруй хүн гомдол, хүсэлтээ холбогдох газруудад гаргаж, эрхэм ерөнхийлөгчийн суудалтай ярихад хүргэжээ.

А.Батсүх нь “Монголбанк”-ны ерөнхийлөгчийн суудалд суухдаа МАХН-ын томоохон албан тушаалтнуудын тодорхой “болзол”-тойгоор томилогдсон бөгөөд тэдний "хүсэлтийг" хангаж ажилласнаараа “Монголбанк”-ны дотоод системийг эвдэж, ажилтнуудыг хагаралдуулж эхэлсэн гэсэн гомдол ихээр гарсан. Түүнийг томилогдоход өдгөөгийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн дэмжлэг голлосон гэдгийг УИХ-ын гишүүд сайн мэднэ. Өдгөө төв банк Ц.Нямдоржийн хамаатан садан, танил дотно нөхөд, нутгийнхнаар нь дүүрч эхэлсэнд “Монголбанк”-ныхан дургүйцэх болсон юм байх. Төв банкны үйл ажиллагааны талаар ямар ч мэдлэггүй, урьд нь МАХН-ын бүх шатны байгууллагад ухуулагчаар ажиллаж байсан Б.Шатар хэмээх тэтгэврийн насанд хүрсэн эмэгтэйг А.Батсүх Тамгын газрын даргаар дургүй ч шахалтаар авсан гэдэг. Б.Шатар ажпаа халаа сэлгээгээр эхэлж тэтгэвэртээ гарах дөхсөн, өмнөх ерөнхийлөгч Б.Үнэнбат, О.Чулуунбат нарын багт ажиллаж байсан, орон тооны илүүдэл гэх мэт шалтгаанаар 40 хүнийг ажлаас нь чөлөөлөхдөө зарим нэгийг нь өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөхгүй бол аливаа халамжид хамруулахгүйгээр хална гэсэн байдаг. Орон тооны илүүдэл гэсэн шалтгаанаар 40 гаруй хүнийг ажлаас халсан атлаа эргээд төдий тооны хүнийг ажилд авсан нь гайхалтай. Тэгэхээр “Монголбанк”-нд хэдхэн тооны дарга нарын ах дүүс, танил талын хүмүүс дүүрч, цөөн хүний нуруун дээр мөнгө, санхүүгийн бодлого овоорч буй гэх яриа ортой байж болохыг “Монголбанк”-нд явагдсан доорх халаа сэлгээний баримтаас харж болмоор.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн төрсөн дүү Ц.Батсүхийг автопаркийн дарга хэмээх орон тоог бий болгон жолооч, даргаар, мөн Ц.Нямдоржийн хамаатан, биологич мэргэжилтэй Ө.Мөнхцэрэнг хяналт, шалгалтын ахлах байцаагч, Москва дахь олон улсын банкны хяналтын зөвлөлийн гишүүнээр, Үйлчилгээ хангамжийн хэлтсийн захирлаар Увс аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Ц.Нямдорж гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг, Увс аймгийн нутгийн зөвлөлийн шахалтаар Д.Ган-Очир, Д.Батням, Б.Базаррагчаа, Б.Баярдаваа /А.Батсүх ерөнхийлөгчийн хүргэн)/ А.Туул /УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн эхнэр/ нарыг ямар нэгэн шалгуургүйгээр “Монголбанк”-ны хяналт шалгалт болон мөнгөний бодлого хариуцсан хамгийн чухал албууд дээр А.Батсүх тушаал гарган нэгэн зэрэг томилсон аж. Мөн Увс аймгийн нутгийн зөвлөпийн гишүүн УИХ-ын Тамгын газрын орлогч Ж.Нарантуяагийн төрсөн дүү Ж.Ганбаатарыг “Монголбанк”-наас халагдсан байхад нь А.Батсүх Хяналт шалгалтын газрын  захирлаар томилж,  Түлш эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарын хамаатан Б.Энхболорыг Валютын газарт, Увсын нутгийн зөвлөлд багтдаг Н.Мөнхдалайг мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн удаа дараагийн үнэлгээтэй байсаар байхад банкны Эрсдлийн удирдлагын албанд авсан тушаал дээр мөн л А.Батсүх, Б.Шатар нарын гарын үсэг бий. Энэ мэт “Монголбанк”-нд болж буй халаа сэлгээний жагсаалт урт үргэлжлэх бөгөөд Тамгын газрын дарга Б.Шатар ИБМУТ-ийн Гадаад паспортын хэлтсийн дарга Энхцогийн хүү Э.Мөнхдоржийг хуульчаар А.Батсүхийн гэрт өсөж хүмүүжсэн гэх хуурай дүү Л.Одхүүг Хяналт шалгалтын газарт ахлах байцаагчаар, ТЕГ-ын дарга Л.Зоригтын охин З.Мөнхгэрэлийг Мөнгөний бодлогын газарт эдийн засагчаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Долгоржавын хүү Д.Баттулгыг бүртгэлийн газар нягтлан бодогчоор авахдаа өмнөх ажилтнуудыг ч үндэслэлгүйгээр халсан байдаг. Энэ бүх хууль бус халаа сэлгээ хийсэн явдалууд нь даамжирсаар А.Батсүх ерөнхийлөгчийг хууль хяналтынханы хараанд өртөөд ирэх үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр огцрох өргөдөлөө өг гэж шаардсанаар “Монголбанк”-ны ерөнхийлөгчийн халагдах өргөдөлөө өгсөн шоу эхлэсэн нь энэ.

Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр эрхэм сайдтан хэнд ч хэрэггүй болсон А.Батсүхийг хөсөр хаяж ерөнхий сайд С.Баяртай хуйвалдан экс ерөнхийлөгч Д.Моломжамцыг дахин “Монголбанк”-ны ерөнхийлөгчөөр томилуулж, хариуд нь өөрийнхөө хүмүүсийг албан тушаалд нь хэвээр үлдээхээр хор найруулж яваа сурагтай. Ямартаа ч энэ долоо хоногт А.Батсүхийн асуудлыг УХ-ын чуулганаар авч хэлэлцэх юм гэсэн

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jidkoias Êóïèòü ñîëü â Âëàäèêàâêàçå Êóïèòü çàêëàäêè ìåòîäîí â Óãëåãîðñêå Ýêñòàçè â Êàøèðå Psilocybe â Óäîìëå Купить Героин СреднекР¾Ð»Ñ‹Ð¼ÑÐº Êóïèòü Øèøêè àê47 â Óðþïèíñê Òðàìàäîë â Ñàÿíîãîðñêå Çàêëàäêè ñïàéñ â Çàîçåðíîì Êóïèòü mdma â Ãîðîõîâåö Çàêëàäêè øèøêè àê47 â Ñòàðîì Êðûìå Êóïèòü çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Êóðòàìûøå ñòàô â Êèðîâãðàä áîøêè â Ñèìôåðîïîëå Соль в новосибР¸Ñ€ÑÐºÐµ Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Íÿíäîìå Çàêëàäêè ñòàô â Ïàðòèçàíñêå Ãåðîèí â Åêàòåðèíáóðãå Ñïàéñ â Áîãîðîäèöêå Адреса закладоРº с героиноР¼ Çàêëàäêè àìôåòàìèí â Ãóñåâå êóïèòü çàêëàäêè â Ñîëüöå Êóïèòü Ãàøèø â Âîë÷àíñê Çàêëàäêè ãàøèø â Âîëãîäîíñêå Ýêñòàçè â Ñóäæå Купить закладкР¸ стаф в ÐšÑƒÐ´Ñ‹Ð¼ÐºÐ°Ñ €Ðµ Êóïèòü ìåòîäîí â Ñîñíîâêå Ðåàãåíò â Ìèõàéëîâñêå Ëèðèêà â Ìèêóíå Êóïèòü ýêñòàçè â Ìàìàäûø
IP:141.101.132.231  2018-02-01 15:47:24
jaoiopmser Наро-Фом
IP:93.179.90.38  2018-07-29 09:18:47
jaoiopmser Êàíäàëàêøà êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí Ñóëüôàò ðîçîâûé Ãàé êóïèòü Ìàðèõóàíà [White Widow] Ìîñêâà Ñåâåðíûé êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí Ñóëüôàò áåëûé Êîïåéñê êóïèòü çàêëàäêó MDMA Pills Триган д лурк Îñòðîâ êóïèòü Molly: MDMA HQ Äàêîòà êóïèòü Ìåòàäîí Áîõóì êóïèòü Êîêàèí Ñàðàòîâ êóïèòü çàêëàäêó LSD 220 ìã Ìîñêâà Íèæåãîðîäñêèé êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] êóïèòü Èíåé Áàéìàê Âàëëèíãôîðä êóïèòü çàêëàäêó áîøêè Ñåëòû êóïèòü çàêëàäêó ãàøèø МескалиР½ где купить êàê áûñòðî çàðàáîòàòü áèòêîèí Íèæíÿÿ Òóðà êóïèòü çàêëàäêó øèøêè Òþêàëèíñê êóïèòü çàêëàäêó MDMA Pills - RED Ìîñêâà Ðÿçàíñêèé êóïèòü ãèäðîïîíèêó Спички Ñ„Ð¾ÑÑ„Ð¾Ñ€Ð½Ñ ‹Ðµ êóïèòü êëàä Ìîñêâà Þæíîïîðòîâûé contact äåíåæíûå Ìîñêâà Ëåâîáåðåæíûé êóïèòü Òðèïòàìèíû Çàêëàäêè êóðèòåëüíûå Òþìåíü ñîëè Ïîðîøêè ñìåñè Êóí-Ðàïèäñ êóïèòü ãàøèø Биз что это Äîëãîðóêîâî êóïèòü çàêëàäêó Êîêàèí Óâàðîâî êóïèòü Ecstasy: Red Monkey 250mg êîìèññèÿ áàíê ñàíêò ïåòåðáóðã Òðîãèð êóïèòü çàêëàäêó ÀÊ-47 - Áîøêè Øèøêè Òåìèðëàíîâêà êóïèòü Cocaine Íüþïîðò-Õèëëñ êóïèòü Êîêàèí Ëåãàëüíûé àíàëîã àìôåòàìèíà Øðîóñáóðè êóïèòü ãèäðîïîíèêó Òàø-Êóìûð êóïèòü çàêëàäêó áîøêè êàê ñ qiwi ïåðåâåñòè íà perfect money Èñò-Ëåéê-Ïàðê êóïèòü Ãåðîèí Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Âûòåãðå
IP:193.93.192.79  2018-08-29 00:32:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.