ОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

2009/01/05
Share |
Хүмүүс:
ОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы 2008 оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар Олон иийтийн радио, телевиз /ОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ч.Дамбажав, Ц.Дашдондов, Засгийн газраас Д.Гантөмөр, Ц.Гомбосүрэн нарын нэрийг дэвшүүлэх санал ирүүлснийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн байна. ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж өгөхийг хүсэж, төрийн бус байгууллагуудаас УИХ-д 36 хүнийг санал болгосон байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр санал болгосон эдгээр хүнээс үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх боломжтойг нь сонгохоор гишүүдийн дундах нууц санал хураалт явуулахад С. Цэрэндорж, Б.Ганболд, Ц.Зоригтбаатар нар олонхийн санал авсан байна.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн ОНРТ-ийн гишүүдээр “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, хуульч С.Цэрэндорж, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн, Монголын залуучуудын холбооны дарга Ц.Зоригтбаатар нарыг томилсон бол нэр дэвшээд байсан ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг томилох эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.