Хуульч Х.Тэмүүжин буудуулахаас айж байна

2009/01/06
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Хуульч Х.Тэмүүжин буудуулахаас айж байна

2008 оны УИХ-ын сонгуулиар Монголчууд сонголтоо хийснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь СЕХ-ны ажлаа хийж чаддагүйн харгайгаас Баянголчууд одоог хүртэл сонгосон сонголтоо баталгаажуулж чадсангүй. БГД-ээс сонгогдсон дөрөв ч эрхээ эдэлчих санаатай чамгүй л гүйж байгаа. Хуульч Тэмүүжингийн хувьд СЕХ-ны дарга Баттулгатай удаа дараа уулзаж шаардлага тавьсан ч эргээд өөрөөс нь “Харин тийм ээ. Одоо яах вэ” гэж зургаан сарын турш хийх ажлаа асуусан Баттулга даргаас залхаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоор шийджээ.  Тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь жагсах гэнэ. Гэхдээ Х.Тэмүүжин долоон сарын нэгний үйл явдал дахин давтагдах вий, тэр тусмаа өөртөө нь хамт жагссан БГД-ийнхээ сонгогчдын өөдөөс төр галт зэвсэг хэрэглэх вий гэхээс нэлээдгүй сэргийлж байгаа сурагтай. Тиймдээ ч олон улсын хүний эрхийн хэд хэдэн байгууллагыг эгнээндээ татан оруулж нэлээдгүй томоохон жагсаал тун удахгүй хийхээр зэхэж байгаа гэж эх сурвалж мэдэээллээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.