Христэд хэт итгэсэн дуучин Сэрчмаа аавынхаа бурханы номыг шатаажээ

2009/01/06
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Христэд хэт итгэсэн дуучин Сэрчмаа аавынхаа бурханы номыг шатаажээ

Ардчилалсан хувьсгал ялсан нь Монголчуудад чамгүй их эрх чөлөө өгсөн. Түүний нэг нь бурханыг шүтэх эс шүтэх явдал юм. Үе удмаараа будда бурханыг шүтэж ирсэн Монголчуудын дунд тэр тусмаа хүүхэд залуучууд сүүлийн үед христийн шашинд итгэх нь ихэсчээ. Ямар шашин шүтэх нь хүний эрх болохоор ч тэр үү төр засгаас шашны асуудалд нэг их оролцоод байдаггүй. Хотын аль л өнгөтэй өөдтэй газар бүрт том том христийн шашны сүм барьсан байхыг харсан зарим хүмүүс эгдүүцдэг ч яаж ч чаддаггүй нь нууц биш.

Харин христийн шашинд хэт итгэсэн зарим нэгэн нь зүй бусаар аашилдаг тухай мэдээлэл мэр сэр гардаг ч олны танил дуучин бүсгүй тийм зүйл хийсэн тухай хүмүүс сонсоод лавтай гайхах биз ээ. “Хайрын дууч шувуухай” гэсэн сүржин гуншинтай дуучин Сэрчмаа нэлээд эртнээс христийн шашинд итгэсээр ирсэн, ертөнцийн эзний хайртай охин. Монголын рок попын тогоонд арван жил багтсан гэж бардамнах дуртай тэрээр сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү ертөнцийн эзэнд хэт гүн итгэж ойр тойрныхоныгоо христийн шашинд дагаар орохыг ухуулж явдаг ажилтай болжээ. Тэр ч бүү хэл гэртээ байдаг шарын шашны ном бурханыг нь шатааж өндөр настай аав ээжийгээ гүн шоконд оруулсан гэнэ.  Шашинд ингэтлээ хэт итгэх ч гэж дээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ycjhwjei , https://nyerehsacont.bandcamp. com/album/marry-a-muslim-girl- from-bosnia marry_a_muslim_girl_from_bosni a, https://dipeatito.bandcamp.com /album/what-to-do-on-date-nigh t-with-husband what_to_do_on_date_night_with_ husband, https://neferweiwobb.bandcamp. com/album/da-ting-goes-warfram e da_ting_goes_warframe,
IP:178.57.67.190  2018-12-14 06:00:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.