МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АСУУДАЛ

2009/01/06
Share |
Хүмүүс:
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АСУУДАЛ

Нам намаараа салж хуралдан, 40 шахам тэрбум төгрөгөөр мах худалдаж авч нөөцлөх асуудлыг хэлэлцсэн гишүүд Монгол банкны ерөнхийлөгчийн асуудлыг ч хөндөөд амжсан байна. Гэхдээ албан ёсоор хэлэлцээгүй хэмээн бүлгийн ахлагч нар гүрийлээ. Нэгэнт Монгол банкны удирдлага огцрох өргөдлөө өгсөн болохоор УИХ эцсийн шийдвэрийг гаргаж, дараагийн хүнийг томилно. Шинэ ерөнхийлөгчийн асуудал энэ долоо хоногтоо багтан шийдвэрлэгдэх байх гэсэн таамаг гишүүдийн дунд байна. Өнөөдөр намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцсэн ч зөвхөн хөндөөд орхисон, гүнзгийрүүлж яриагүй хэмээн бүлгийн ахлагч нар тайлбарлалаа.

МАХН-ынхны хувьд энэ асуудал албан ёсоор, бичгээр орж ирээгүй учир яриагүй байна гэсэн тайлбар хийсэн ч бүлэг дотор энэ асуудлыг оны өмнөөс яриад намжсан сураг байна. Оны сүүлийн өдөр Монгол банкны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Пүрэвдоржийг томилуулах саналыг удирдлагууд МАХН-ын бүлэгтээ оруулж хэлэлцүүлсэн ч амжилт олоогүй байна. Тиймээс энэ асуудлаа хойшлуулж, Пүрэвдоржоос гадна Монгол банкны ерөнхийлөгч асан Моломжамц, Сангийн сайд асан Даваасамбуу, Худалдаа хөгжлийн банкны захирал асан Сандагдорж гээд энэ албанд ажиллах боломжтой нэлээд олон хүний нэрсийг хамруулж асуудлыг дахин ярихаар хойшлуулсан бололтой.

Харин АН-ынхан Монгол банкны удирдлага яагаад огцрох болсныг тодруулахаар болсон гэсэн тайлбар хийсэн. Монгол банкны ерөнхйилөгч огцрох өргөдөлдөө хэд хэдэн шалтгаан дурьдсан. Инфляцийн өсөлт, Анод банк гээд хариуцлага хүлээх олон шалтгаан байгаа ч хамгийн гол нь Монгол банкны одоогийн удирдлага Засгийн газар, сангийн яамстай хэл амаа ололцож, хамтран ажиллаж чадахгүй байгаа тухайгаа өргөдөлдөө бичсэн сураг байна. Энэ мэдээлэл үнэн бол сангийн сайд Баярцогттой хамтран ажиллаж чадахгүй байгаа нь Монгол банкны ерөнхийлөгчийг огцрох өргөдлөө бичихэд хүргэсэн бололтой

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vnujyo tfk7RLpmshhscnhjrx, [url=http://wpqrqkdqorhf.com/] wpqrqkdqorhf[/url], [link=http://pkbqhgaflwuq.com/ ]pkbqhgaflwuq[/link], http://ctszmyuhmxhe.com/
IP:46.148.120.47  2017-01-28 13:13:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.