3 охин xамтлаг 2008 оны хамгийн дуулиантай охидоор бас шалгарна

2009/01/06
Share |
3 охин xамтлаг 2008 оны хамгийн дуулиантай охидоор бас шалгарна

Монголд хуруу дарам цөөхөн байдаг охидын хамтлаг дотроос сүүлийн үед эрчтэйгээр уран бүтээл туурвиж байгаа нь “Киви”, “3 охин” хамтлагийнхан. Тэр дундаа 2008 онд уран бүтээлийн олз омогтой байж 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш 8 жилийн дараа анх удаа шахам хит болсон уран бүтээлүүд туурвих болсон “3 охин” хамтлагийн тухай мэдээллийг онцолж сонирхоё. Энэ хамтлагийнханыг өнгөрсөн хугацаанд тарсан мэт мэдээлэл цацагдахын зэрэгцээ Солонгосын цэнгээний газарт дуулж, зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан тусгай тоглолт хийж байгаа тухай яриа нь ч багагүй дуулиан дэгдээгээд амжсан. Энэ тухайгаа тэд Солонгост гэрээгээр дуулж байсан гэж даруухнаар тайлбарлаж байсан санагдана. Багагүй хугацаанд Хангүг оронд амьдарсан “3 охин”-ынхон эх орондоо ирж 2008 онд Камертоны Д.Болдын “В” продакшинтай шинэ цомгон дээрээ хамтарч ажилласнаар уран бүтээл нь чанаржиж олны хараанд өртөж эхлэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Чанартай уран бүтээл хийснийхээ хүчинд “UBS music awards”-ийн 2 ч шагналын эзэн болсон нь тэдний рейтингийг өсгөж саяхан болж өнгөрсөн шинэ жилээр овоо хэдэн төгрөг халаасалсан гэнэ лээ.

Ямартаа ч 2000 оны 12-р сард ХБК-ийн нэг ангийн бяцхан гурван найз охин нийлэн хамтлагаа байгуулсан цагаас хойш 9 жил өнгөрчээ. Тэр үедээ бол “3 охин” нэр нь зохиж байсан ч есөн жилийн дараа “3 охин” нэрээрээ дуулсаар байгаад зарим фэнүүд нь эгдүүцдэгийг эс тооцвол Монголын рок поп урлагийн тогоонд багатаад 9 жил болсон тэднийг хэн ч өдгөө олны танил биш гэж хэлэхгүй нь лавтай. Хэн нэгэн баян эрийн ивээлд багатаж уран бүтээл туурвидаг хэмээн цаг үргэлж хардуулдаг “3 охин” хамтлагийнхан яг үнэндээ бол бор зүрхээрээ уран бүтээл туурвисаар өнөөг хүрсэн юм билээ. “Нэг нэгэндээ уусан нэгдмэл санаагаар урагшаа” хэмээх үгээр уриагаа хийсэн “3 охин” хамтлагийнханы мөрөөдөл нь олон сайхан хит болсон уран бүтээл туурвиж Монголын рок попын ертөнцийн оргилд хүрэх юм гэсэн. Мөрөөдөлдөө хүрээрээ гэж ерөөе дөө.

Энэ дашрамд өгүүлэхэд уншигчиддаа сонирхуулах үүднээс тун удахгүй “3 охин” хамтлагийнханы нэгэн “сонирхолтой” папарацийг сайт дээрээ байрлуулахаар бэлдлээ. Бичлэгийг үзээд уншигчид маань хэрхэн дүгнэхийг бид таашгүй. 2008 рок попынхоны хамгийн хөөрхөн охидоор шалгарсан “3 охин”-ынхон 2008 оны хамгийн дуулиантай охидоор бас шалгарах нь дамжиггүй биз ээ

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.