БАРАК ОБАМА ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛДОО БЭЛТГЭН ВАШИНГТОНД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ.

2009/01/07
Share |
Хүмүүс:
БАРАК ОБАМА ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛДОО БЭЛТГЭН ВАШИНГТОНД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ.

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама удахгүй тангарагаа өргөн, төрийн их албаа хүлээн авна. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Чикагод түр засаг захиргаагаа байгуулан, өөрийн хамтран зүтгэгчидээ сонгон томилсон Обама ням гаригт Чикагог орхин нийслэл Вашингтон хотод хүрэлцэн иржээ.

Чикаго хотоос нийслэл Вашингтоныг зорихдоо Барак Обама анх удаа төрийн үйлчилгээний онгоцоор үйлчлүүлжээ. АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг суулгасан Боинг-757-200 ерөнхийлөгчийн тусгай үйлчилгээний онгоц Вашингтоны дор байрлах Эндрюс цэргийн баазад ням гаригийн үд дунд газардсан байна. Тэгвэл Обамагаас урьтаж түүний гэр бүлийн гишүүд болох эхнэр Мишель, Саша Малия охидууд нь Чикагогоос Вашингтонд бямба гаригт ирцгээжээ.

Обамагийн гэр бүлийнхэн энэ сарын 15-ныг хүртэл Вашингтоны “Хэй Адамс” нэртэй дээд зэрэглэлийн зочид буудалд тухална. Энэ зочид буудал Цагаан ордноос ердөө хэдхэн метрийн зайтай байрладаг юм. Зочид буудлын ерөнхийлөгчийн люкс өрөөнөөс Цагаан ордон алган дээр тавьсан мэт харагддаг байна. Хэй Адамс зочид буудлын люкс өрөө хоногийн 6 мянган долларын үнэтэй юм. Тэгвэл энэ зочид буудалд Обамагийнхан энэ сарын 15-ныг хүртэл амьдарч, 15-наас хойш Америкийн засгийн газрын “Блэр Хаус” нэртэй зочдын байранд шилжин байрлах юм байна. Блэр Хаус нь мөн л Цагаан ордонтой ойролцоо байрладаг юм. Энд эрт дээр үеэс тогтсон уламжлал ёсоор шинээр сонгогдсон ерөнхийлөгч гэр бүлийн хамт тангараг өргөн үүрэгт албандаа орох хүртлээ амьдардаг байна. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 20-нд тангараг өргөн, үүрэгт албандаа албан ёсоор орно

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.