ХАНЬ ИЖЛЭЭ, ҮР ХҮҮХДЭЭ, НАЙЗ ОХИНОО ДАРАМТЛАН ДЭЭРЭЛХЭЖ, ГАРЫН ЧИЛЭЭГЭЭ ГАРГАДАГ УВАЙГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА

2009/01/07
Share |
Хүмүүс:
ХАНЬ ИЖЛЭЭ, ҮР ХҮҮХДЭЭ, НАЙЗ ОХИНОО ДАРАМТЛАН ДЭЭРЭЛХЭЖ, ГАРЫН ЧИЛЭЭГЭЭ ГАРГАДАГ УВАЙГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА

Эрийн муу эмд гэдэг. Өөрөөсөө сул дорой, гарын дор хань ижилдээ уур ундуугаа гаргаж байнга зодож дарамталдаг байсан балмад этгээдийн үйлдлийг эргүүл хамгаалалтын цагдаа нар таслан зогсоожээ. Хэрэв жаахан л хожимдсон бол хөөрхий эмэгтэй нь амиа алдах байсан гэнэ. ЧГД-ийн Яргайтад оршин суугч Мөнхзул хамтран амьдрагч Чинчигноровтой цуг амьдраад багагүй хугацаа өнгөрч байгаа ч энэ хугацаанд байнга дарамтлуулж зодуулдаг байсан нь тогтоогдсон байна. Тухайн өдөр хохирогч эмэгтэй М аав руугаа мессеж бичиж, тусламж хүссэнээр амиа аварч чадсан байна. Аав Нэргүй нь охиныноо хүнд байдалд орсон байгааг Эргүүл хамгаалалтын газар мэдээлснээр хэргийг таслан зогсоож чаджээ. Цагдаа нарыг очиход эмэгтэй биендээ хүнд гэмтэл авсан, зүүн хөлөнд хутгалуулсан байдалтай байсан байна.

Энэ удаагийн хэрэг ийнхүү азтай илэрсэн ч үүний цаана хань ижлээ, үр хүүхдээ, найз охиноо дарамтлан дээрэлхэж, гарын чилээгээ гаргадаг увайгүй хүмүүс их байгаа. Тиймээс охид бүсгүйчүүд ч өөрсдөө хань ижил, найз нөхөддөө зөв таньж, сонгох хэрэгтэйг харуулж буй жишээ юм. Түүнчлэн эцэг эхчүүд ч охин, нойтон үрсдээ санаа тавьж, хэнтэй нөхөрлөж, ямар байдалтай амьдарч байгаад нь анхаарал тавьж, илэн далангүй байх хэрэгтэй нь ч эндээс харагдаж байгаа юм. Хэрэв эмэгтэй та гэр бүлдээ багагүй асуудалтай, зодуулж, дарамтлуулах асуудал гардаг бол энэ байдлаа нууж, хаан, даамжруулалгүй эрт үед нь зохих газарт нь мэдэгдэх хэрэгтэй гэлээ. Ингэснээр өөрсдийгөө болон өрөөл бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалж чадна гэж албаны хүмүүс анхааруулж байсан

Эх сурвалж: TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.