УИХ-ын гишүүн О.Чулуунбат дээлээ нөмөрч магадгүй

2009/01/07
Share |
Хүмүүс: О Чулуунбат | 
УИХ-ын гишүүн О.Чулуунбат дээлээ нөмөрч магадгүй

“Монголбанк”-ны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг “банкны” гэх хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж магадгүй болоод байна. О.Чулуунбатын Монголбанк”-ны ерөнхийлөгч байхдаа үйлдсэн гэх олон зуун мянган доллартай холбоотой хавтаст хэрэг харъяалалын дагуу Чингэлтэй дүүрэг рүү шилжсэн ба одоогоор уншилтын шатандаа явж байгаа аж. Харин О.Чулуунбатын хавтаст хэрэгтэй танилцаж байгаа прокурорынхон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг түр азнаад байгаа гэнэ. Учир нь О.Чулуунбат дуудсан цагт нь “дуулгавартайгаар” очиж байцаалт өгч, гадаад руу томилолтоор явахгүй, зугатахгүй гэж ам тангарагаа өргөсөн учраас хавтаст хэрэгтэй танилцаж дуустал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-руу оруулахаас түр азнаад байгаа аж. “Монголбанк”-ны одоогийн ерөнхийлөгч А.Батсүх огцрох өргөдөлөө өгсөнөөр хүчний байгууллагынхан “Монголбанк”-руу анхаарлаа хандуулсан энэ үед өмнөх ерөнхийлөгчийн удирдаж байх үед гарсан “но”-той явдалууд гарч ирэх болжээ. Дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцэн Монголд үүссэн банкны хямрал олон арван дээд албан тушаалтнууд болон банкны захиралууд, бизнесмэнүүдийг хөлдөө чирсээр байх бололтой

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley gZkwI8 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-09 23:33:16
JimmiXzS ewUx4e http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 06:52:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.