Хүмүүс: Саманд Жавхлан | |
Хуримынхаа өмнөх өдөр утсаа салган хэл үггүй алга болж, эхнэр бяцхан охин хоёроо хөсөр хаясан эр хүнийг ямар эр хүн гэхэв дээ. Тийм атлаа “би буруугүй” гэж телевизээр ярьж өөрийгөө өрөвдүүлж чадсан бүдүүн зүрхтэй хүн дуучин С.Жавхлангаас өөр гарахгүй л болов уу. Хүний охин үрийг зүрхийг нь шархтай орхичихоод “Бид хоёр тусдаа амьдарч, хэн хэнийгээ жаргахыг нь үзье” гэж занаад ч байгаа юм шиг, басаад ч байгаа юм шиг ярьсан тэр бас “Надад өөр сайн хань таарна. Миний ирээдүйн амьдрал өнгөтэй өөдтэй сайхан харагдаж байгаа” гэж ярьж ёстой л нөгөө том тэнэгтэнэ гэдэг л болсон. Дуулахаасаа уйлах нь их болж, “Зохиолын дууны ханхүү” нэр нь хүнддэж, уран бүтээл хийхээсээ илүүтэй, авгай хүүхдээ муулахыг илүүд үзсэн Жавхланг хэн эр хүн гэхэв дээ
Эх сурвалж: Factnews.mn