Хүмүүс: Г Хайдав | |
Мөнхийн залуу насны бэлэгдэл. Энэ үгийг сонсоход Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Хайдавын тухай ярих нь гэж хэн ч мэднэ. Цэмцгэр, ихэмсэг ёстой л нэг жинхэнэ орчин цагийн эр хүний жишээ болсон энэ алдартай дуучин “ргалд явсан ижий” дууг дуулж клиптэй болгосон байна лээ. Аргадаж гэгэлзсэн энэ дууг сонссон хүмүүс Хайдав гуай ч нэг ёстой сэтгэлийн угт хүртэл дуулсан байна шүү гэцгээж байсан. Харин тэрээр өөрөө: Би харин ч дутуу дуулсан гэж бодож байна.Энэ агуу дууг илүү дуулах хэрэгтэй байсан юм гэж чамлангүй ярьж байсан. Түүний энэ үгийг сонссон урлагийнхан: мөн ч ясны уран бүтээлч, хөдөлмөрч хүн шүү. Хэрвээ бид байсан бол багшийн хэмжээнд оччихоод юун голох манатай. Толгой дохиод л сууж байхсан. Ийм л эрч хүчтэй, хөдөлмөрч байдаг болохоор үргэлжид залуугаараа, үргэлж оргилын оройд байдаг байх даа гэж ярьцгааж байсан шүү
Эх сурвалж: TV5TB