Асашёорюү Давгадорж Английн алдарт хөл бөмбөгчин Уэйн Рунигийн гарын үсэг бүхий өмсгөл байдаг

2009/01/08
Share |
Асашёорюү Давгадорж Английн алдарт хөл бөмбөгчин Уэйн Рунигийн гарын үсэг бүхий өмсгөл байдаг

Японы мэргэжлийн сумогийн  21-р зууны  хамгийн өндөр цолтой бөх, их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Асашёорюү Давгадорж өөрийн хөл бөмбөгийн цуглуулгандаа  бас нэгэн дурсгалтай зүйл нэмлээ. Их аварга Асашёорюү Давгадорж  энэ долоо хоногийн эхээр  Английн алдарт хөл бөмбөгчин Уэйн Рунигийн гарын үсэг бүхий өмсгөлийг  цуглуулгандаа байрлуулсан  байна. “Эзэн хааны цом”-ыг 22 удаа хүртээд буй их аварга  Асашёорюү  хөл бөмбөгчин Руниг  энэ долоо хоногт  дэлхийн шилдэг баг “Манчестер Юнайтед”-ынхаа бүрэлдэхүүнд орж,клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  оролцохоор Япон улсад ирэх үеэр нь уулзаж амжаагүй байна.  Учир нь их аварга,Асашёорюү Давгадорж  сумочдын хамт  Окинава мужид  үзүүлэх барилдаанд оролцож байжээ. Уэйн Руни  клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  шигшээ тэмцээнд Мексикийн “Пачука” багийн эсрэг тоглохдоо хожлын бөмбөгийг оруулжээ. Хэдийгээр уулзаагүй ч, их аварга, Асашёорюү Давгадорж танилаараа дамжуулан илгээсэн  өмсгөлийг нь талархалтай хүлээн авснаа  хөл бөмбөгчин Уэйн Рунид утсаар  мэдэгджээ.  Их аварга, Асашёорюү Давгадоржийн цуглуулгад  хөл бөмбөгийн Бразилийн шигшээ болон Италийн “Милан” багийн тоглогч Кака,  Английн Дэвид Бекхэм, Францын Зенедин Зидан нарын гарын үсэг бүхий өмсгөлүүд бас байдаг гэнэ лээ

Эх сурвалж: МҮОНРТ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.