МОНГОЛ БАНК ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАНКНЫ ХУУЛИУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИХ ХУРАЛД ОРУУЛНА

2009/01/13
Share |
Хүмүүс:
МОНГОЛ БАНК ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАНКНЫ ХУУЛИУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИХ ХУРАЛД ОРУУЛНА

Долларын ханшийг Монгол банк тогтоодоггүйг иргэн та бид мэдэх ёстой. Монгол банк зөвхөн валютын тухайн өдрийн ханшийг зарлах үүрэгтэй байдаг. Арилжааны банкууд хэдий хэмжээний доллар ямар үнэтэй авч, хэдээр зарав гэдэг тоон мэдээллийг Төв банк нэгтгэж, дундажилсан үзүүлэлтийг гарган зах зээлд ам долларын төгрөгтэй тэнцэх ханшийг зарладаг байна. Ам доллар өсч буурахыг зах зээл өөрөө зохицуулдаг. Эрэлт нь ихэсч, нийлүүлэлт нь буурвал ам долларын ханш чангарна гэсэн үг. Энэ үзэгдэл одоо явагдаж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, гадаадад ажилладаг Монголчуудын эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээ багассан, мөн үүнийг зохицуулж байдаг хуулийн зүйл заалтууд цаг үедээ гологдож байгаа зэрэг хэд хэдэн хүчин зүйл ам долларын ханш өсөхөд нөлөөлжээ. Монгол банк Валютын зохицуулалтын хуулиа чангатгах зайлшгүй шаардлага гарсан тухай хэлж байна. Долларын ханш өсөхөд нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл байгаа юм байна.

Та хүүхдийнхээ сургалтын төлбөрийг доллараар хийж, байр захиалахдаа мкв нь тэдэн ам доллар гэж гэрээлж байгаа бол мөн түрээсийн байрны төлбөрөө доллараар үнэлүүлсэн бол Монгол Улсын хуулийг зөрчжээ. Танд үүнийг тулган шаардаж байгаа бизнесмэн ердөө 50-250 мянган төгрөгөөр торгуулах хуультай ч МУ-ын гадаад тайлан тэнцэлд хэлж баршгүй сөрөг муу нөлөөтэй байдаг. Тухайлбал манай зах зээл дээр хэдий хэмжээний гадаад мөнгөн дэвсгэрт эргэлдэж байгаа нарийн тоон мэдээллийг хянах боломжийг хаачихдаг, бохир мөнгө ч эргэлдэхийг үгүйсгэх аргагүй байна. Манайх шиг гудамжинд үндэсний мөнгөн дэвсгэртээ гадаад валюттай хамт атгачихсан авна зарна гээд зогсдог улс хаа ч байхгүй, өөрчлөх цаг болсон гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Төлбөр тооцоо үндэсний мөнгөн дэвсгэртээр хийгдэх ёстойг дараах жишээгээр тайлбарлаж болно.

Монгол банкны Ерөнхийлөгч өргөдлөө өгөхтэй зэрэгцэн ам долларын ханш 1500 төгрөг болсон нь гарцаагүй үнийн хөөрөгдөл. Хэвлэлүүд шүүрч аваад зарласан нь валютын наймаачдад л ашигтай, мөнгөний бодлогод сайн нөлөө яавч үзүүлэхгүй. Манай улс олон улсын мэдээллийн сүлжээг ашиглаж ханшийн өөрчлөлтөө хянаж тодорхойлж байдгаас, Найман шарга ченжийн зах тогтоохгүй, банкууд ч дээд тал нь мянгаас 5 мянган доллар л худалдаж байгаа нь зөв бодлого болохыг Монгол банк мэдэгдэж байна.

Манай улсын гадаад валютын нөөц 600 сая ам доллар. Шаардлагатай зүйлд, өөрөөр хэлвэл МУЗГ-ын гадаад төлбөр тооцоо, мөн стратегийн гол бүтээгдэхүүний төлбөрт зарцуулж байгаа. Хомсдсон юм ерөөс байхгүй болохыг Монгол банк хариуцлагатай мэдэгдэж байна. Толгойтой бүхэн банкир болж болохгүй, төв банк руу халдах нь дэлхийн санхүүгийн хямралыг даллахтай адил зүйл. Монгол банк энэ хаврын чуулганаар банкны хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг их хуралд оруулах гэж байна

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить Метадон Казань Купить SKYPE ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ Ðº В России могут Ñ€Ð°Ð·Ñ€ÐµÑˆÐ¸Ñ ‚ÑŒ выращивР°Ð½Ð¸Ðµ наркосоР´ÐµÑ€Ð¶Ð°Ñ‰Ð¸Ñ… растениР¹ в Ð¼ÐµÐ´Ð¸Ñ†Ð¸Ð½Ñ ÐºÐ¸Ñ… целя ÐŸÑ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ близкий по составу к кокаину Шалфей Ð´Ð¸Ð²Ð¸Ð½Ð¾Ñ€Ñ ƒÐ¼ цена ЗакладкР¸ в харьковРµ соль миксы Химия Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Liga biz ЭксклюзР¸Ð²Ð½Ñ‹Ðµ колесныРµ диски Купить Винт Яранск Марки в Усть-дже
IP:5.8.47.48  2018-03-22 10:14:05
jaoiopmser Все виды сигарет: список названиР¹ спрайт туссин марихуаР½Ð° и Ð°Ð½Ñ‚Ð¸Ð±Ð¸Ð¾Ñ ‚ики купить наркотиРºÐ¾Ð² Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ÐšÐ¸ÑÐµÐ»ÐµÐ²Ñ ÐºÐµ Купить НаркотиРºÐ¸ в АпрелевРºÐµ трава анаша псилоциР±Ð¸Ð½Ñ‹ система spice мефедроР½ Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия приема Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¾Ð¼ НаркокоР½Ñ‚Ñ€Ð¾Ð»ÑŒ форум Ñ‚Ñ€ÐµÐ±ÑƒÑŽÑ‚Ñ Ñ закладчР¸ÐºÐ¸ Купить закладкР¸ шишки в ПетровсРºÐµ тим апатиты ÐÐµÐºÐ¾Ñ‚Ð¾Ñ€Ñ ‹Ðµ факты о Пабло ЭскобарРµ АмфетамР¸Ð½ и мефедроР½ сколько Ð·Ð°Ñ€Ð°Ð±Ð°Ñ‚Ñ ‹Ð²Ð°ÐµÑ‚ закладчР¸Ðº Rusdosug обойти как сделать пипетку амфетамР¸Ð½ 4 мальчикР¸ девочки нюхают кокаин слова магазин альфа блейз Nvspc вход НовокузР½ÐµÑ†Ðº микс закладкР¸ как нюхать клей момент legalrc обойти блокироР²ÐºÑƒ remp Купить закладкР¸ гашиш в ЧайковсРºÐ¾Ð¼ Купить по закладкРµ амфетамР¸Ð½ спб Ð‘ÑƒÐ¿Ñ€ÐµÐ½Ð¾Ñ €Ñ„ин купить без рецепта ДозировРºÐ° мдма наркотиРºÐ¸ амфетамР¸Ð½ закладкР¸ СмоленсРº соль закладкР¸ mdma внутривРµÐ½Ð½Ð¾ Купить закладкР¸ экстази в СолигалР¸Ñ‡Ðµ Купить трамадоР» в Вышний Волочёк
IP:5.101.221.96  2018-04-26 21:23:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.