АЭРО МОНГОЛИА КОМПАНИЙН ЭРХИЙГ МУ-ЫН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАРИМТЛАН ТҮТГЭЛЗҮҮЛЖЭЭ

2009/01/13
Share |
Хүмүүс:
АЭРО МОНГОЛИА КОМПАНИЙН ЭРХИЙГ МУ-ЫН КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАРИМТЛАН ТҮТГЭЛЗҮҮЛЖЭЭ

ИНЕГ Аэро Монголиа компанийн үйл ажиллагааг түтгэлзүүлсэн нь онгоцны осол гэмтэл, аюулгүй ажиллагаатай холбоогүй, гагцхүү Аэро Монголиа гэх компани улсын бүртгэлд байна уу, үгүй юу гэсэн асуудалтай холбоотой бололтой юм. Моннис групп Аэро Монголиа компанийг эзэмшдэг ч өмнөх компанийн захирлаас нь Аэро Монголиа компанийн ААН-ийн гэрчилгээний эх хувийг өнөөг хүртэл аваагүй байжээ. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээгээ авах хүртэл тэдний үйл ажиллагааг ИНЕГ зогсоолоо. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг ИНЕГ Аэро Монголиа компанийн үйл ажиллагааг ОУ-ын Иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг дүрэм журмыг бүрэн хангаж ажилладаг. Хөвсгөлд ослын буулт хийсэн Фокер онгоцны хөдөлгүүрийн гэмтлийн дүгнэлт одоогоор гараагүй болохыг мэдэгдэж байгаа. Улсын бүртгэлийн албанаас албан ёсны ААН-ийн гэрчилгээ гарахаар нислэгээ хэвийн үргэлжлүүлнэ гэж Аэро Монголиа компани мэдэгдлээ. ИНЕГ Аэро Монголиа компанийн эрхийг МУ-ын компанийн тухай хуулийг баримтлан түтгэлзүүлжээ

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.