Монголбанкны Ерөнхийлөгч Батсүх огцрохоор мэдэгдсэний учир юу вэ?

2009/01/13
Share |
Хүмүүс: А Батсүх | 
Монголбанкны Ерөнхийлөгч Батсүх огцрохоор мэдэгдсэний учир юу вэ?

Хоёр он солигдох босгон дээр “Монгол” банкны ерөнхийлөгч, Монголын мөнгөний бодлогын босс Д.Батсүх огцрохоор өргөдөл өгсөн явдал монголын содон үйл явдлын нэг болж байна. Яагаад тэр огцрох болов? Огцрох шалтгаанаа тэрээр тайлбарлаагүй байгаа билээ. Түүний огцрох болсон шалтгааныг МАХН-ын нууц бүлгийн хурлаар, мөн АН-ын нууц бүлгийн хурлаар хэлэлцэх гэж байна. Уг хурал дээр түүний яагаад огцрох болж байгаа шалтгааныг хөшигний цаана тайлбарлах бололтой.

Одоохондоо түүний огцрох шалтгаан хоёрхон зүйлд л байж болох юм гэж үзэж байна. Нэгдүгээр шалтгаан, түүнийг албан тушаалаас нь шахаж зайлуулах гэсэн болов уу! Нөгөө нэг шалтгаан Монгол банк мөнгөний бодлогыг хянах үүргээ муу биелүүлж АНОД гэх мэтийн банкууд дампуурлын ирмэгт хүрч ирсэн билээ. Тус банкны зээлийн ихэнхи нь найдваргүй болж, зарим боссууд нь хоригдож байгаа билээ. Хэрвээ Батсүх огцорвол түүний оронд тавих хүмүүсийн асуудал анхаарал татаж байна. Монголын мөнгөний толгой дээр очих дараагийн босс хэн бэ

Эх сурвалж: Хөх толбо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.