Анод-ын удирдлагууд, томоохон зээлдэгчдийг шалгасаар

2009/01/13
Share |
Хүмүүс:
Анод-ын удирдлагууд, томоохон зээлдэгчдийг шалгасаар

Манай улсын арилжааны таван том банкны нэгд зүй ёсоор тооцогдож байсан “Анод” банкийг тойрсон дуулиан шуугиан намжаагүй байна. Энэ банк тогтвортой үйл ажиллагаа явуулж байхдаа 52 мянган хадгаламж эзэмшигчийн 156 тэрбум төгрөгийг эргэлтэнд оруулж байжээ.

Тус банкны үйл ажиллагаа доголдож, банкны шинэ хуучин удирдлагууд нийлсэн дөрвөн хүн “Ганцхудаг” дахь урьдчилан саатуулах төвд хоригдон шалгагдаж байсан. Тэдний нэг болох Э.Гүр-Аранз 1999 оноос хойш 10 жилийн турш “Анод” банк, “Гүн төгөл” ХХК-ийн дунд 67 тэрбум төгрөгийг хууль бусаар эргэлтэд оруулж байснаа хүлээжээ. Мөн “Анод”-ын байдал хүндэрч ирэх үед хувьцааг нь зах зээлд гарган худалдаж, мөнгө татах аргыг сэдсэн гэнэ. Ингээд тэд нэг хувьцааг 1000 төгрөгөөр зарж, нийт ашиг нь 20 тэрбум төгрөг болсон байна. Тус банкны байдал хүндэрч хадгаламж эзэмшигчид бухимдаж эхлэх үед салбарууд дээр өдөр бүр 10 цагдаа Эргүүл хамгаалалтын газраас томилогдон ажилладаг байжээ.

Өнөөдрийн байдлаар тус банкны хоёр захирал Ганц худагт, нэг нь Төв аймгийн хориход байгаа. Харин Ц.Уламбаяр гэгч нь гадаадад байгаа сурагтай. Ямартай ч эх сурвалжууд түүнийг Бээжин юм уу БНСУ-д байж магадгүй гэж байгаагаас харвал хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.

Энэ банкнаас тэрбумаас дээш төгрөгийн зээлийг авсан зээлдэгчдийн хувьд өнөөдрийг хүртэл өрөө төлсөн нь нэг ч байхгүй гэнэ. Тэдний магнайд “Мон Уран”-ны Б.Наранхүү , “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Хэнтий аймагт Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж байсан “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар зэрэг хүмүүс байгаа юм.

“Анод”-оос их хэмжээний мөнгө зээлсэн ч эргэн төлөлт хийгээгүй гэх “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгээс цагдаагийнхан гурван ч удаа дуудаж, мэдүүлэг авсан мэдээтэй байна. Эх сурвалжийн өгүүлснээр түүнээс “Анод”-оос хэдийд зээл авсан, эргэн төлөхгүй байгаа шалтгаан, Э.Гүр-Аранз, Н.Даваа нартай хэдий үеэс нөхөрлөх болсон. Нөхөрлөлөөр дамжуулж, зээлээ эргэн төлөхгүй луу унжихаар шийдсэн үү гэх зэрэг олон асуултад хариулт авсан гэх. Ямартай ч, цагдаагийнхан “Анод”-ын удирдлагуудыг тойрсон хэрэгтэй холбогдуулж Б.Наранхүүгээс цаашид ч мэдүүлэг авах аж.

Б.Гарамгайбаатар “Анод” банкнаас “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” зэрэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлсэн гэнэ. Үүнийх нь долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан. “Ар Пи Эм” ХХК-ийн нэр дээр нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд авчээ.
Тус компани “Анод”-аас 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өрийг бас л “Анод”-д тавьжээ. Гэхдээ банкны зүгээс эдгээр зээлийг хэвийн гэж үзэж байгаа гэсэн. Харин хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулсан байна.

Хамгийн гол нь “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны IV, VI сард гарсан байгаа нь Б.Гарамгайбаатартай холбохоос аргагүй байгаа ажээ. Сонгуулийн өмнөхөн энэ мэтээр олон дахин зээл авсан нь кампанит ажлаа зохион байгуулахад хэрэглэсэн байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа аж. Гэхдээ дээр дурдагдсан бусад компаниуд “Монроуд” компанийн охин компаниуд юм. “Монроуд” хэмээх энэ компанийн хувьд байгуулагдаад нэлээд хэдэн жил болж байгаа хийсэн бүтээсэн зүйл ихтэй компани ажээ. Тухайлбал Завхан аймгийн Солонготын давааны 22 километр хайрган замыг Дэлхийн банкны санхүүжилтээр засч сайжруулжээ. Мөн Хэнтий аймгийн Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км хатуу хучилттай замыг барьсан байна. Энэ замыг тус компани өөрийн хөрөнгөөр бариад 2007 онд хүлээлгэж өгөөд төрөөс авах ёстой мөнгөө авсан тухай ч эх сурвалж өгүүлсэн.

Харин энэ мөнгийг авсан ч тэрбээр “Анод”-д өрөө төлөөгүй ажээ. “Улбаа” компанийг Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, “Монроуд”-ын охин компани болгосон. Төмөр бетон гүүр зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байсан гэдэг. Тэрээр мөн Лүн-Эрдэнэ-Сантын чиглэлийн 68 км хатуу хучилттай замыг 2007 онд богино хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсөн. Дараа нь төрөөс мөнгөө авч байсан байна. Ийм бүтээн байгуулалтын ажлуудад “Анод”-оос авсан зээлээ зарцуулдаг байсан болохоор түүнийг зөвтгөх шалтгаан бас байгаа юм.

Тэрээр дөрвөн компанийн эзэн инженер, эдийн засагч мэргэжилтэй багагүй хугацаанд бизнес эрхэлсэн, улстөрд хүч үзэж, АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Анод”-ын ТУЗ-ийн гишүүн нэгэн ажээ. Ямартай ч “Анод” банкийг тойрсон хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд ийм байна. Иргэд тус банкнаас хадгаламжаа татсаар байгаа. Банкны сан хөмрөг бараг мөнгөгүй болсон учир Монголбанкнаас түр хугацаанд зузаатгал хийж иргэдийн хадгаламжыг саадгүй өгч байгаа гэнэ. Харин албан ёсоор дампуурлаа зарлах эсэхийг Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн баг удахгүй УИХ, Засгийн газарт тайлангаа тавьсаны үндсэн дээр шийдэх юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ttmtjbrk and yak stink at our beer seem, https://habra-3-temporada-de-l a-casa-de-papel.peatix.com/ habra-3-temporada-de-la-casa-d e-papel, https://download-film-indo-ter baru.peatix.com/ download-film-indo-terbaru, https://fm-whatsapp-free-downl oad.peatix.com/ fm-whatsapp-free-download, https://come-scaricare-musica- da-internet.peatix.com/ come-scaricare-musica-da-inter net, https://paniyon-sa-song-downlo ad.peatix.com/ paniyon-sa-song-download, https://watch-truth-or-dare-20 18.peatix.com/ watch-truth-or-dare-2018, https://download-lagu-maher-za in-assalamu-alayka.peatix.com/ download-lagu-maher-zain-assal amu-alayka, https://sanu-ek-pal-chain-na-a ave-whatsapp-status-download.p eatix.com/ sanu-ek-pal-chain-na-aave-what sapp-status-download, https://wp-poczta-mobilna-logo wanie.peatix.com/ wp-poczta-mobilna-logowanie, https://huawei-mate-10-lite-pr ezzo.peatix.com/ huawei-mate-10-lite-prezzo, https://schools9-diploma-resul ts-2018.peatix.com/ schools9-diploma-results-2018, https://the-last-og.peatix.com / the-last-og, https://lk21-indonesia-terbaru .peatix.com/ lk21-indonesia-terbaru, https://blue-whale-game-link.p eatix.com/ blue-whale-game-link, https://2017-it-full-movie.pea tix.com/ 2017-it-full-movie, https://sidhu-moose-wala-song- so-high.peatix.com/ sidhu-moose-wala-song-so-high, https://download-lagu-blackpin k-boombayah.peatix.com/ download-lagu-blackpink-boomba yah, https://skachat-pesniu-timmy-t urner-remix.peatix.com/ skachat-pesniu-timmy-turner-re mix, https://download-fortnite-for- pc-highly-compressed.peatix.co m/ download-fortnite-for-pc-highl y-compressed, https://baaghi-2-full-movie-do wnload-hd.peatix.com/ baaghi-2-full-movie-download-h d, https://cursive-fonts-dafont.p eatix.com/ cursive-fonts-dafont, https://payung-teduh-akad-mp3. peatix.com/ payung-teduh-akad-mp3, https://the-walking-dead-staff el-8.peatix.com/ the-walking-dead-staffel-8, https://download-lagu-bts-idol -ilkpop.peatix.com/ download-lagu-bts-idol-ilkpop, https://download-shada-by-parm ish-verma.peatix.com/ download-shada-by-parmish-verm a, https://video-story-wa-romanti s.peatix.com/ video-story-wa-romantis, https://studio-background-psd- free-download-2017-hd.peatix.c om/ studio-background-psd-free-dow nload-2017-hd, https://lyrics-to-havana.peati x.com/ lyrics-to-havana, https://download-lagu-bts-airp lane-matikiri.peatix.com/ download-lagu-bts-airplane-mat ikiri, https://you-say-you-love-me-i- say-you-crazy-song-download.pe atix.com/ you-say-you-love-me-i-say-you- crazy-song-download, https://voter-list-of-assam-20 18.peatix.com/ voter-list-of-assam-2018, https://mp4-movies-download-bo llywood-2018.peatix.com/ mp4-movies-download-bollywood- 2018, https://letra-de-echame-la-cul pa-luis-fonsi.peatix.com/ letra-de-echame-la-culpa-luis- fonsi, https://aesthetic-phone-wallpa per.peatix.com/ aesthetic-phone-wallpaper, https://router-setup-page.peat ix.com/ router-setup-page, https://hate-story-4-mp3-song- download.peatix.com/ hate-story-4-mp3-song-download , https://ff-nc-jungkook.peatix. com/ ff-nc-jungkook, https://plant-vs-zombies-hack- apk.peatix.com/ plant-vs-zombies-hack-apk, https://nezabudka-tima-belorus skikh-skachat.peatix.com/ nezabudka-tima-belorusskikh-sk achat, https://download-mozilla-firef ox-2018.peatix.com/ download-mozilla-firefox-2018, https://camera-nx-apk-download .peatix.com/ camera-nx-apk-download, https://download-lagu-film-fav oritmu-sheila-on-7.peatix.com/ download-lagu-film-favoritmu-s heila-on-7, https://wetin-we-gain-download .peatix.com/ wetin-we-gain-download,
IP:178.57.67.177  2018-11-08 01:12:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.