ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ ШАТАХУУНЫ ҮНИЙГ БАРЬЯ ГЭЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ҮЗЛЭЭ

2009/01/14
Share |
Хүмүүс:
ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ ШАТАХУУНЫ ҮНИЙГ БАРЬЯ ГЭЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ҮЗЛЭЭ

Сүүлийн 5 сарын дотор дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 1 баррель нь 147 ам доллараас 39 ам доллар болтлоо буурсан. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү навс доошилж байхад манай улсад байдал эсрэгээрээ өндөр үнэтэй байж байдаг нь хар алт оруулж ирж байгаа хэдэн компанийн монопольчлолоос шалтгаалж байна гэж үздэг. Нефть импорлогчид цаг үе, үнэ ханштайгаа зохицож үнээ буулгахгүй зөвхөн дан ганц ашгаа хөөж байгаа тул тэднээс хураан авдаг орлогын албан татварыг нэмэгдүүлье. Ингэснээр төсөвт мөнгөн хуримтлал бий болгож нефть өссөн тохиолдолд тэр хуримтлалыг гаргаж ирэн шатахууны үнийг тогтоон барьж байх төслийг төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ярилаа. Энэ арга нь үнэ тогтоохоос гадна одоо мөрдөж байгаа тарифийг 100 гаруй төгрөгөөр бууруулах боломжит арга гэж үзэж байна.

Нефть угаасаа хэлбэлзэлтэй үнэтэй бүтээгдэхүүн байдаг. 1 баррель нь 39 ам доллар болтлоо шалдаа унасан энэ бүтээгдэхүүн дахин өсөж өнөөдөр гэхэд 47 ам доллар болсон байгаа юм байна. Таах аргагүй өөрчлөгдөж байдаг нефтийн бүтээгдэхүүний хувьд манай улс угаас хараат байдаг болохоор НӨТ ОАТ-д өөрчлөлт хийх нь зөв гэж Улаан гишүүн үзэж байна. Өгсөх давтамж эхэлчихсэн энэ цаг үед асуудлыг сөхөн оруулж ирж байгаа нь цаг хугацааны хувьд хожимдсон ч гэлээ улс ачааны хүндийг үүрээд үлддэг буруу тогтолцоог хуульд нэмэлт өөрчлөлт хийснээр өөрчилж болно гэлээ.

Одоо дэлхийн зах зээл дээрхи ханшаар тооцвол шатахууны үнэ 2006 оны үед мөрдөж байсан тарифтай адил түвшинд байгаа. Энэ нь шатахууны жижиглэнгийн үнийг дахин 180 төгрөгөөр буулгах хэмжээний тариф гэж эдийн засагч гишүүд үзэж байгаа юм.

Хэрвээ нефтийн бүтээгдэхүүний орлогын татварыг нэмэгдүүлвэл улс халаасандаа 20 орчим тэрбум төгрөг хийх бололцоотой гэсэн тооцоог төсөл боловсруулагчид хийжээ. Гэвч энэ нь нефть импортлогч нарыг татвараар барих биш харин сайхан далим болж үнэ буурахгүй харин ч нэмэгдэх вий гэсэн болгоомжлол зарим гишүүнд байна. Тухайлбал гишүүн Сайхансамбуу алтанд ноогдуулсан 68 хувийн татвартай адил хэрэг болно гэсэн бодолтой байлаа. Нефть эрсдэлтэй бизнес. Түргэн ууршдаг зөөж оруулж байх хугацаанд алдагдал ихтэй гээд зовлонгоос нь тоочлоо. Нефтийн бизнес сонирхож оролдож байсан хүний хувьд энэ санаагаа тайлбарлалаа. Ингээд гишүүд саналаа хэлсний дараа төслийг их хуралд оруулахаар болж байна. Орлогын албан татварыг нэмэгдүүлж тэндээс орж ирэх мөнгөөр шатахууны үнийг барья гэж төсвийн байнгын хороо үзлээ

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.