Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Их аварга Асашёорюүг тойрсон шуугиан намжихгүй байна. Түүнийг эхний өдөр Кисеносатотой барилдахаас арван минутын өмнө Японы олон интернэт вэб хуудсаар "Одоо сүмогийн ордонд очиж Асашёорюүг алахаар шийдлээ" гэсэн мэдээлэл гарчээ. Цагдаагийнхан тэр дор нь шуурхай арга хэмжээ авч их аваргыг хамгаалалтанд авчээ. Юу болоод байгааг Асашёорюү үзэгчдийг тарах үед л ойлгожээ. Сүмогийн холбооны албан ёсны тайлбарт, энэ бол сүртэй явдал биш. Их аварга сандрах хэрэггүй гэжээ. Японы зарим хэвлэлд бичсэнээр Асашёорюүг зодог тайл, тэгэхгүй бол ална гэсэн захиа дэвжээнд нь тэмцээний өмнө ирсэн аж. Багш нь энэ захиаг нууж Асашёорюүд юу ч хэлээгүй гэнэ. Японы сэтгүүлчид энэ талаар их аваргаас өчигдөр тайлбар хүсэхэд толгой сэгсрээд л өнгөрчээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан