АН хууль зөрчиж Л.Гүндалайг хамгаалахаар шийдэв

2009/01/14
Share |
АН хууль зөрчиж Л.Гүндалайг хамгаалахаар шийдэв

Улсын ерөнхий прокурорын Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Халдашгүй байдлын дэд хороон дээр гацчихаад байна. Учир нь Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, дэд хорооны шийдвэр гаргах зарчмыг түдгэлзүүлчихсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь санал нэгдсэн бол асуудал шийддэг байсан дэд хороо олонхийн саналаар асуудалд хандах ёстой болчихоод буй. Энэ нь Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх магадлалыг улам нэмсэн гэж зарим хүн хэлдэг. УИХ дахь АН-ын бүлэг эхлээд Л.Гүндалай, дараа нь Цэцэийн дүгнэлт гэсэн дарааллаар асуудалд хандахаар тохиролцжээ. Төрийн байгууллалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг завсарлага авах болсноо мэдэгдсэн. Тэрээр Цэцийн дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын эрх түдгэлзүүлэх бичиг нэг өдөр УИХ-д ирсэн нь халдлага төрүүллээ гэж байв. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой гэсэн хуулийн заалтыг ч зөрчиж болохыг онцолсон. Түүний ярьснаар 1992-2005 он хүртэл Үндсэн хуулийн Цэц 66 дүгнэлт УИХ-д хүргүүлсэн байдаг ажээ. Харин эдгээрээс хуулийн хугацаанд 30 хувь, хугацаа хэтрүүлсэн 40 хувийг нь л УИХ хэлэлцсэн гэнэ. Үлдэж буй 30 хувийн тухайд өнөөг хүртэл парламент ярилцаагүй юм байна. Тиймээс энэ удаад хууль зөрчиж Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эхэлж хэлэлцэх боломжтой гэж АН-ын бүлэг үзжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.