УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу төрийн ордонд согтуу морилж, бүлгийн хурал дээр журмын нөхөддөө агсам тавин танхайрчээ

2009/01/15
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу төрийн ордонд согтуу морилж, бүлгийн хурал дээр журмын нөхөддөө агсам тавин танхайрчээ

Монголын тэргүүн баячуудын нэг гэж өргөмжлөгддөг Ш.Сайхансамбуу гэгч эр "Нарантуул" зах дээр байсан ч, төрийн ордонд орсон ч засарна гэж байхгүй бололтой. УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дээр шал согтуу өмд цамцаа хөглөрүүлж явсан эрд хамгаалалтын албаныхан аргаа барахдаа "Төрийн ордны мөнхийн согтуу" нэр хайрлаад байгаа гэсэн. Шинэ оны босгон дээр буюу 2008 оны 12-р сарын 30-ны өдөр МАХН-ын бүлэг хуралдаж, Монгол банкны захирлын асуудлыг ярилцаж. Энэ хурал дээр дөрөө чангалж, архи хэтрүүлэн зооглосон эрхэм гишүүн намын нөхөддөө агсарч "Та нар А.Батсүхийг сольж яах гэж байгаа юм" хэмээн хашгирсаар баахан цаг авчээ. Тэр өдөр их тэнгэрт УИХ-ын эрхэм гишүүд шинэ жилийн баяраа тэмдэглэх учиртай байсан ч Ш.Сайхансамбуу гишүүн шал, нял хийсээр хурал оройтож, Хувьсгалт намаас сонгогдсон УИХ-ын гишүүд баяраасаа хоцорч очсон гэнэ. Ш.Сайхансамбуугийн шинэ жилийн баяр их удаан үргэжилдэг бололтой.

Тэр өдрөөс хойш эрхэм гишүүн чуулгандаа ирсэнгүй. Нэг бол чуулган тасалдаг, ирэхээрээ голдуу согтуу ирдэг Ш.Сайхансамбууд УИХ-ын тамгын газрынхан ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй сандарч байна. Хамгаалалтын албаныхан ч гэсэн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэгч юмнаас нь айгаад согтуу хөлчүү байсан ч Төрийн ордонд нэвтрүүлдэг бололтой юм. Харин согтуу ирж агсам тавьж, олны нүдэнд өртөх болсон эрхэм гишүүнийхээ талаар МАХН-ын бүлгийн дарга Лүндээжанцан ямархуу бодолтой байгааг тодруулсан юм. Хэзээний илүү үг унагахаас айдаг Лүндээ дарга "Гайгүй ш дээ. Тийм сүртэй юм болоогүй. За хэн ээ, би хуралтай байна" гээд утсаа тасалчихлаа.

Нээрээ Лүндээ даргын хэлснээр Ш.Сайхансамбуу гайгүй байж, сүртэй асуудал үүсгэчихэхгүй хугацаат албаа хаагаасай гэж залбирч л суухаас. Монгол төрийн ёс ёмбогор, төрийн эрхэм гишүүд түвшин ухаантай л байгаасай.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.