С.Жавхлан эхнэрт дургүй

2009/01/16
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
С.Жавхлан эхнэрт дургүй

Нийтийн дууны ханхүү гэх сүрхий тодотгол нь ард хоцорсон дуучин С.Жавхлангийн уран бүтээл өмнөх шигээ хүчтэй байхаа больсон. Угаасаа нийтийн дууны салбар сүр хүч муу байх болсонтой мэдээж холбоотой. Хэдийгээр тэрээр нэг хэсэг Дуурийн эх орон Италид очиж сурлаа гээд байсан ч, шоу байсныг нь цаг хугацаа харуулсан. Тэгээд ч мань эр энэ мэтдээ бантдаг уу, яадаг вэ ямарч л байсан нэг хэсэг төдийлөн олны өмнө гарахаа байсан. Мэдээж гэргий авч үрийн зулай үнэрлэсэн нь чухал нөлөөлсөн байх л даа. Гэлээ гэхдээ С.Жавхлан хүний урманд ямар бүсгүйтэй ханилж, өрх гэрийн тэргүүлэгч болчихоод яваагаа ер дурсаж байгаагүй. Тэгсэн нэг мэдсэн мань хүний хувийн амьдрал бүтэлгүйтэж эхнэрээ төрхөмд нь буцаасан тухай яригдаж эхэлсэн. Ер нь С.Жавхлан анхнаасаа л охиныхоо ээжтэй дэр нэгтгэх санаа бодолгүй уулзаж учирдаг байсныг нь мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. Тиймдээ ч эхнэрийнхээ тухай хэлэх үнэн дүргүй байсан гэх. Тэрчлэн салж сарнисан тухайгаа бол харин хаа сайгүй цуурч явах болж. Нэг ёсондоо мань хүн салалтандаа сэтгэл хангалуун байгаа аж. Ямартаа л өдөр өнжихгүй архи дарс ууж эхнэрээ бухимдуулдаг байсан тэрээр хоёр тийш болсноосоо хойш ууж идэх ээ багасгасан гэж байгаа. Мөн тэрээр "тэр хүний жаргал гэж бодож байгаа юм нь миний хувьд дарамт байсан. Надад болж байгаа юм бүхэн тэр хүний хувьд дарамт байсан" гэж ярьж явах болжээ. Мэдээж алдаж онохгүй бол амьдрал биш гэдэг хойно нэр сүртэй дуучны хувийн амьдралд тэгширэх биз ээ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.