МӨНХ-ОРГИЛ, ЭНХБАТ, ТЭМҮҮЖИН 3 ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРГАА ӨРГӨЖ ТӨР ТҮШИЛЦЭХ ҮҮРЭГТЭЭ АЛБАН ЁСООР ОРЛОО

2009/01/16
Share |
Хүмүүс:
МӨНХ-ОРГИЛ, ЭНХБАТ, ТЭМҮҮЖИН 3 ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРГАА ӨРГӨЖ ТӨР ТҮШИЛЦЭХ ҮҮРЭГТЭЭ АЛБАН ЁСООР ОРЛОО

Улсын их хурлын сонгууль тэр тусмаа 25-р тойрог анхнаасаа мордохын хазгай гэгч болсон. Томсгосон тойргоор явагдсан сонгуульд энэ тойрог дээр 1 саналын хуудсан дээр 4 нэр дэвшигч байгаа. Тэр утгаар нь аваад үзвэл 4 хүн гарч ирэх ёстой тойргоос энэ удаад 3-г сугалж аваад орж ирдэг нь ямар учиртай болохыг Ерөнхийлөгч СЕХ-ны удирдлагуудаас юун түрүүнд тодрууллаа. Төрийн тэргүүнд зэмлүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга зовлонгоо тоочлоо. СЕХ-нд 25-р тойргийн хорооны асуудлыг удаах гацаах шалтаг шалтгаан хувийн зүгээс болоод улс төрийн утгаараа огтхон ч байгаагүй. Сонгуулийн дүнг мэдүүлсэн эхний шийдвэр анхнаасаа хууль бус байсан. Тэрхүү шийдвэрийг засаж залруулах гэсээр байтал оны сүүлч болсон. Ингээд 3 хоногийн өмнө СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж эцэст нь 3 гишүүний тангаргийг өргүүлье гэдэг дээр олонхи саналаа нэгтгээд оруулж ирж байна гэлээ.

Сонгуулийн дүн будлиантай болоход нөлөөлдөг гол шалтгаан ердөө саналын тоо. Сонгууль бол эцсийн эцэст тоон дээр тогтдог. Үнэн мөнөөр нь тогтоох нь үнэхээр тийм дааж давшгүй хэцүү ажил байдаг юм уу гэсэн Төрийн тэргүүн асуулаа.

25-р тойргийн хорооны асуудлыг хагас дутуу ч болохноо шийдүүлж 3 түр үнэмлэхтнийг их хуралд нь суулгая гэсэн сонгуулийн ерөнхий хорооныхны оролдлого тийм ч амжилттай байсангүй. Баахан зэмэлж байснаас нь харвал тэдний шийдвэр хүчингүй болох нь уу гэмээр байсан . Гэвч үдээс хойш хуралдсан нэгдсэн чуулганд энэ асуудал орж ирсэн. Учрыг нь тодруултал төрийн тэргүүн 25-р тойргийн хорооны сонгогчдын эрх ашгийг бодож та бүхний оруулж ирсэн өргөн мэдүүлгийг хүлээж авья даа гэсэн юм байна. Их хурлын даргад СЕХ-ны шийдвэрээ өргөн барьсан Баттулга дарга нэгдсэн хуралдаан дээр их хурлын гишүүдэд бариулж идүүлэхээ дөхлөө. Ажлаа хийж чаддаггүй, төрөөр тоглож байна, ажлаас нь чөлөөлвөл таарна гээд түүнийг муулах үгс ардчилсан намынхны зүгээс тасралтгүй хөвөрсөн гэхэд болно.

Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлэхдээ, 25-р тойргоос сонгогдсон эхний 3 мандатын эзэн 4 дэхь мандатын дүнгээс шалтгаалахгүйгээр саналаа авцгаасан байгаа. 3 дахь мандат л гэхэд 4 дэх мандатаас 1000 гаруй саналаар илүү байгаа юм. Ийм болохоор Мөнх-Оргил, Тэмүүжин, Энхбат 3-ын тангаргийг өргүүлье гэж хэлж байна. Хууль хяналт шүүхээс 4 дэх мандатын будлианыг цэгцэлсэн үед 25-р тойргийн хорооны сонгогчид элэг бүтэн төрийн түшээтэй болно гэлээ. Бүтэн 1 он дамнан маргаан тарьсан энэ асуудал СЕХ-ныхноос болсон гэхээсээ 25-р тойргийн хорооны 5 . 9 -р хэсгийн хороон дээр ажилласан хэсэг луйварчдаас болсон гэж гишүүн Нямдорж үзэж байна. Энэ мэтээр бүтэн 3 цаг гаруй турш үргэлжилсэн асуулт хариулт маргааны дараа Мөнх-Оргил, Энхбат, Тэмүүжин 3 их хурлын гишүүний тангаргаа өргөж төр түшилцэх үүрэгтээ албан ёсоор орлоо. Маргааш намрын чуулган өндөрлөнө. УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг 7 сар өвөртөө авч явсан 3 гишүүн намрын чуулган өндөрлөхөөс 1 хоногийн өмнө сонгогчдынхоо төлөөлөл болж амжлаа

Эх сурвалж:TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.