БНХАУ-ЫН ИРГЭНИЙГ ХӨНӨӨСӨН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАРИГДЖЭЭ

2009/01/16
Share |
Хүмүүс:
БНХАУ-ЫН ИРГЭНИЙГ ХӨНӨӨСӨН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД БАРИГДЖЭЭ

Энэ сарын 11-ний өдөр СХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнүүд баригджээ. Манай улсад худалдаа наймаа эрхэлж амьдардаг байсан Хятад иргэнийг юуны учир ямар шалтгаанаар хөнөөсөн болохыг бид цагдаагийн байгууллагаас тодрууллаа. СХД-ийн 32-р байрны 9-р орцонд гарсан энэ хэргийн хохирогч болох 50 настай Хятад улсын иргэн нь Бөмбөгөр худалдааны төвд лангуу түрээсэлж наймаа хийдэг байжээ. Түүний лангуун дээр ажилладаг У гэгч эмэгтэйн цалинг удаа дараа хасч улмаар өгөхгүй байснаар энэ хэрэг гарах нөхцөл болсон гэж гэмт хэрэгтнүүд мэдүүлэгтээ хэлжээ. Хэргийг үйлддэг 25 настай У гэгч эмэгтэй нь 21 настай хүргэн дүү болон өөрийн төрсөн дүүгийн хамтаар Хятад эзнээ анх айлган сүрдүүлэх зорилготой очсон ч ийм эмгэнэлт хэрэгт хүргэлээ гэж мэдүүлсэн байна.

Хохирогч хэрэг гардаг өдөр нөхөртэйгээ орцондоо байхад гэмт хэрэгтнүүдтэй таарчээ. Улмаар нөхрийнх нь биед хөнгөн хэмжээний гэмтэл учруулан эхнэрийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Хохирогчдын хувьд манай улсад ажиллаж амьдраад жил гаруй болсон оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс байжээ. Хохирогчдын байр түрээсэлж суудаг айлын хаалган дээр Бид хятадуудыг үзэн яддаг гэж бичсэн байсныг цагдаагийн байгууллага өөр хүмүүс бичсэн өмнө нь байсан бичиг байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Хятад улсын иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдүүдийг мөрдөн байцаах үйл явц дуусаагүй учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хууль хяналтынхан хэллээ

Эх сурвалж:TV5TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.