Нөөц нь нууц болох вий

2009/01/16
Share |
Хүмүүс:
Нөөц нь нууц болох вий

Малчдын гар дээрээс мах худалдан авч, нийслэл, Дархан, Эрдэнэт гээд төв суурин газрынхны хэрэгцээнд зориулан нөөцлөх тухай тогтоолын төслийг УИХ-аар ярьж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ шалдаа бууж, банкууд зээлээ зогсоон, баруун аймгуудаар хатуухан өвөл болж буй энэ үед гар дээрээ ганц ч төгрөггүй шахам байгаа малчдын амьжиргааг тэтгэж, нөгөө талаар хаврын хаварт үнэтэй мах иддэг төвийнхний мөнгийг хэмнэх зөв арга хэмжээ боловч ажил болохоос нь өмнө анхаарах зүйл нэдээд байна.

Дээрх тогтоолын төслийг хөдөөнөөс голдуу сонгогдсон арваад гишүүн санаачилсан. Монгол Улсын хөгжлийн сангаас 37,5 тэрбум төгрөг гаргаж, малчдаас 15 мянган тонн мах худалдан авч нөөц бүрдүүлэх агуулга бүхий уг төсөл эхлээд Төсвийн байнгын хорооны хуралдаанд “бүдэрсэн”. Ч.Улаанаас эхлээд хэд хэдэн гишүүн мах нөөцлөх гэж байгаа нь зөв боловч Хөгжлийн сангаас мөнгө гаргах нь буруу, өөр эс үүсвэр бодож олох хэрэгтэй, ер нь энэ сангийн хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зориулалтаар нь ашиглъя гэсэн санал гаргаж эсрэг товч дарсан нь овоо цаг хугацаагаа мэдэрсэн шийдэл байлаа. Гэвч өнгөрөгч баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар махны нөөц бүрдүүлэх асуудлыг төсөл санаачлагчид нь буцаая гэсэн байнгын хорооны санал унаж, тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон нь энд тэндгүй эргэлзээ төрүүлж, цаана нь хэсэг бүлэг хүний бизнес байх вий гэсэн хардлага бий болж байна. Их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал ярих үеэр зарим нь эхэн үедээ “эрүүл”-ээр сэтгэж байгаад бусдынхаа лоббинд орж амаа үдүүлэх байдлаар санал өгдөг тухай яриа нэг бус удаа гарч байсан нь ч ийм хардлага төрөх шалтгаан болсон байх.

Үнэндээ Монгол Улсын хөгжлийн сангийн нэг хэсэг болох Эрсдлийн сан нь төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай боловч сүүлийн үед бараа таваар нөөцлөхөд зориулагдсан мэтээр, чухамдаа салбарын сайдаар, эсвэл хэн нэг гшиүүнээр дамжуулж хувийн компаниудыг санхүүжүүлдэг эх үүсвэр болж байгааг хэлэх хүн байсан юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд хөгжлийн сангийн хөрөнгөнөөс нэг дор 30, 40 тэрбумаар нь гаргаж, нөөц бүрдүүлэх хэд хэдэн шийдвэр гарсан. Гэтэл өнгөрсөн жил нөөцөлсөн мах, гурил, улаанбуудай, шатахуун хэр зэрэг үр дүнгээ өгч, хэр хугацаанд жижиглэнгийн үнийг өсгөлгүй барьсан, эсвэл бууруулсан талаар эргээд тооцсон юм алга. Шатахуунаас л гэхэд 25 тэрбумын алдагдал хүлээж, татвар нэмэх байдлаар нөхөхөөр ярьж байгаа юм. Энэ нь буцаад иргэдийн иуруун дээр жинтэй ачаа болж, овоо буурч байсан үнийг өсгөхийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлах түшээд олон байна. Малчдад ноолуурын зөрүү олгох буюу ямаанд 37 тэрбум төгрөг мөн л Хөгжлийн сангаас гарч, түүнээс үүдсэн хэл ам тасраагүй байхад дахин адил хэмжээыий мөнгөний эх үүсвэрээр махны нөөц бүрдүүлэх тухай ярьж буй нь хэр мэргэн шийдвэр болохыг хэлэхэд эрт байна.

Одоо ч гэсэн хахир хатуу цаг ирж, мал нядалгааны үе өнгөрчихөөд байхад малчдаас мах худалдан авч нөөц бүрдүүлэх тухай ярих нь энэ жилийн хувьд оройтсон, ирэх жилийн тухайд эртэдсэн асуудал болохыг эрхбиш мэдмээр байлтай.
Ер нь улсын төсвийн хөрөнгөөр мах нөөцлөх нь хэдэн компани болон ченжүүдэд л ашигтай. Уул нь бараа бүтээгдэхүүний үнэ хямд байх үед нь нөөцлөөд, хомсдол үүсэхээр нь гаргаж ирж хямд үнээр борлуулахаар бодож нөөц бүрдүүлэх нь хамгийн зөв, цагаа олж чадвал нүдээ олсон ажил болдог. Гэтэл харьцангуй өндөр үнээр авч хадгалчихаад, зах зээлийн үнээр зарах гэж улайран ижил нэрийн бараанд цохигдон, бүтээгдэхүүний илүүдэл үүсгэж байгаагийн хохирлыг хэн хүлээх вэ?

Сүүлийн үед энэ мэтээр “нөөц” нэрийн дор нууц ажиллагаа явуулж, хувийнхаа бизнесийг ил далд тэтгэх явдал гарсаар буй нь энэ удаад ч давтагдахгүй гэх баталгаа алга. Хамгийн гол нь иргэдэд хүрч байх ёстой хөнгөлөлт, чөлөөлөлт аж ахуйн нэгжүүдэд татаас нэрээр очиж, тонн тонноор нь биш тор саваар хэмжигддэг жижиглэнгийн үнэндээ хүрэлгүй дундаасаа алга болсоор байгааг эрхэм түшээд энэ удаагийн шийдвэртээ илүүтэй бодолцож тусган, малчдаар халхавч хийлгүй махны хэрэгцээ, ард түмний амьжиргаанд нэмэр болох талаас нъ эцэслэх буй за

Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.