Хүмүүс: |
НМХГ-ынхан хурааж авсан. Хэдий устгалд оруулсан ч дахиад сvv, сvvн бvтээгдэхvvний меламины агууламж "vхлийн тун"-гаар илэрнэ гэсэн баталгаа байхгvй. "ЭБШ" болон "Vлэмж өсөх" компани нь НМХГ-т бvтээгдэхvvнээ хураалгасны дараа vйлдвэрлэл явуулж байсан газраасаа нvvчихсэн байна. Одоо нэрээ өөрчлөөд нөгөө бvтээгдэхvvнээ vйлдвэрлээгvй гэх баталгаа алга. Манай улсын сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдээс "Сvv" компани малчдын гар дээрээс сvvгээ авдаг. Олонхи vйлдвэрлэгчид ОХУ болон Хятадаас оруулж ирсэн хуурай сvvгээр бvтээгдэхvvнээ vйлдвэрлэдэг гэсэн судалгаа байдаг аж. Гаднаас оруулж ирж байгаа "Майка" хуурай сvvг худалдаалахыг хориглосон ч хувиараа аж ахуй эрхлэгчид хямд vнэтэй бvтээгдэхvvнээр сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэж л байгаа. Монголын эмгэнэл нэгээр нэмэгдэх vv гэсэн асуултад гаалийнхан, хууль хяналтынхан, мэргэжлийн хяналтынхан иргэддээ хариулт өгөх ёстой бус уу.
2008 онд Засгийн газраас "Эрvvл Монгол хvн" vндэсний хөтөлбөр хэрэгжvvлсний vр дvн энэ vv.
НМХГ-ын хvнсний эрvvл ахуйн улсын байцаагч О.Алтантуулаас "меламин"-ы асуудлаар тодруулга авлаа.
-Зарим бараа бvтээгдэхvvнд илэрсэн меламины асуудал яаж шийдэгдэв?
-УМХГ-ын төв лаборатори, БНСУ, ОХУ-д хийсэн лабораторийн шинжилгээний дvнг vндэслэн "Или" нэрийн гурван төрлийн шингэн сvv, "Майка" нэрийн хуурай сvvний хоригийг vргэлжлvvлж байгаа.
-"ЭБИГХХК, "Vлэмж өсөх" компанийн vйлдвэрлэдэг тарагнаас меламин илэрсэн тухай мэдээлэл байна?
-Энэ хоёр компанийн амтат болон цөцгийтэй тараганд хийсэн шинжилгээгээр найрлагад орсон меламины хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс илvv илэрсэн. Тэдгээр бvтээгдэхvvнийг устгалд оруулсан. Тvvнээс биш дээрх компаниудын бvтээгдэхvvнийг гадуур худалдаад байгаа юм биш.
-Ер нь манай улсад меламин илрэхгvй гэсэн баталгаа бий юу?
-Манай мэргэжлийн хяналтын газар хил, гаалийнхантай хамтарч Монгол Улсад гаднаас орж ирж байгаа ямарваа нэг хvнсний бvтээгдэхvvнийг чанарын шаардлага хангасан байхад анхаарч ажилдаг. Меламин хэмээх энэ "хор"-ыг ард иргэддээ "амсуулахгvй"-н төлөө бvх арга хэмжээг авч ажиллана
Эх сурвалж: Монголын мэдээ