УБТЗ АЖИЛЧДАА ЦОМХОТГОСОН УУ

2009/01/17
Share |
Хүмүүс:
УБТЗ АЖИЛЧДАА ЦОМХОТГОСОН УУ

УБТЗ 15 мянга гаруй ажилчинтай 70 гаруй байгууллагыг хамруулдаг газар. Өнөөдрийн байдлаар ажилчдаа цомхотгосон асуудал дээр тэд эдийн засгийн байдал хүндхэн байгаа гэсэн тайлбарыг өгч байна. Гол ашиг олдог транзит тээвэр буюу ачаа тээвэр багасч жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тухайгаа ч тэд нуусангүй. Транзит тээвэр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааны 30 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг хирнээ нийт ашгийн 70 хувийг олдог гэнэ. Энэ ашиг багасч дамжин өнгөрөх ачааны тоо ч багассан байна. Үүнээс үүдэн хэд хэдэн газар цомхотгол хийх шаардлагатай болсон байна. Сар гаруйн өмнө ажилчиддаа өөрсдийн хүсэлтээр чөлөө олгож байгаа гэсэн мэдээлэл өгч байсан ч өнөөдөр ажлаасаа гэнэт халагдсан ажилчид энэ тухай ярилцлага өгөх тун дургүй байлаа.

Харин ажилдаа эргэж орохыг хүссэн ажилчдын өргөдлийг шат шатны дарга нар цохож байгаа ч УБТЗ-ын дарга Отгондэмбэрэлийн гарын үсэг байхгүй гэсэн шалтгаанаар тэд ажилдаа эргэж орж чадахгүй байгаа гэнэ. Төмөр замын нэг ажилтан сардаа дунджаар 300 гаруй мянган төгрөгийн цалин авдаг бол үүнээс гадна үндсэн цалингийн 50 гаруй хувьтай тэнцэх шагнал цалинг авдаг. Харин энэ шагнал цалингийн хэмжээг 11 сараас 25 хүртэлх хувиар бууруулсан. Тэгтэл өнөөдрийн байдлаар ажилчдаа цомхотгож эхэлсэн тухай мэдээлэл ч гадуур яригдах болсон.

Үнэхээр төмөр замынхан тодорхой шалтгаангүйгээр ажилчдаа цомхотгоод байна уу. Ажлаасаа халагдсан гэх ажилчид ярилцлага өгөх тун дургүй байгаагаас үзэхэд ямар нэгэн дарамт шахалт байдаг бололтой. Тэдний яриагаар хэвлэлийхэнд ярилцлага өгсөн ажилчдын цалинг өгөхгүй, мөн өргөдөл дээр нь ч гарын үсэг зурдаггүй тухай ярьж байсан.Үүнээс халширсан ажилчид ярилцлага өгөхдөө тулвал төлбөртэй өгч болох юм ч гэсэн зүйлийг ярьж байлаа. Албаны хүмүүсийн ярьж байгаа ажлаасаа халагдсан гэх ажилчдын хэлж байгаагаас үзэхэд ямар ч байсан 3 сарын хугацаатай дээрх ажилчид ажилгүй байх бололтой

Эх сурвалж: TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.