Хүмүүс: Намбар Энхбаяр | Б Баттулга | |
УИХ намрын чуулганаа завсарлахын өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаж. Vvний өмнөх өдөр нь аль тэртээ өнгөрсөн жил болоод өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард тvмний итгэлийг хvлээж хууль тогтоох дээд байгууллагын гишvvнээр сонгогдоод СЕХ-ны дарга Б.Баттулгын vдээсэнд ороод байсан гурван гишvvний тангаргийг нь өргvvлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоосон хурлаараа УИХ сонгуулийн төв байгууллага СЕХ-ны даргыг сольж өөрийнхөө тамгын газрын дарга байсан Н.Лувсанжавыг томиллоо. Намаржин нэг их бvтээлтэй биш ажилласан УИХ ийнхvv намрын чуулганы төгсгөлийн хуралдаанаа сонгуулиар амьсгалж, болсон хийгээд болох сонгуулийн тухай ярьж өнгөрөөлөө.
Дөрвөн сарын дараа сонгууль болох нь ээ. Дахиад л талцал, хэрvvл эхэлж, сайн муугаа дуудалцах нь. Тун ч их бийлэгжvv, бас өмнөх сонгуулиудаас дутахааргvй хэрvvл тэмцэлтэй сонгууль болно. 1996 оноос хойш Монголын улс төрд талцал хуваагдал, дайсагнал, хэрvvл дагуулж ирсэн Намбарын Энхбаяр хэрэв Ерөнхийлөгчид нэр дэвшвэл хамгийн илvv давуу эрхтэйгээр оролцоно. Тэр сонгуулийн бэлтгэл ажлаа бvр хэдийнээс эхлээд энэ улс орны өнцөг булан бvрт "хороо" найруулаад байгаа. Хаана ямар л арга хэмжээ болж байна тэр бvгдийг өөрийнхөө ивээл нэрийн дор авч бараг л хойморт нь өөрийнхөө хөрөг зургийг залж, төрийн одон медаль, шагналыг бөөндөн тарааж байгаа.
Өмнөх Ерөнхийлөгчийн vед нэг удаад нэг хоёроор л өгдөг байсан Монгол Улсын гавьяат цолыг тэр нэг удаад дөрөв, зургаагаар нь өгдөг болж, хамгийн сvvлд 13 хvнд зэрэг бөөндсөн. Vvний зэрэгцээ сонгуулийн дvн будилж, долдугаар сарын 1-нд эмх замбараагvй байдал гарсан нь хагаралдуулан будлиантуулагч Н.Энхбаярт бvр ч завшаан болж vvнийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглал гэдэг мөрөөдлөө өөрөө ч ярьж, бас хvмvvсээр ч яриулж эхэлсэн. Тамгын газрынхаа хамаг хvмvvсийг халж сольж сонгуулийн баг бvрдvvллээ.
Ер нь л өөрийнхөөр нь бол сонгуулийн бэлтгэлээ vндсэндээ хангаад нэг алхвал ялах, хоёр алхвал Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж мөрөөдөж сууна.
Сонгуулийг будлиантуулж, тэр нь 2000, 2004 оных шиг илрэлгvй өнгөрч чадаагvй, муугаа олонд таниулсан найдваргvй этгээд СЕХ-ны өнөөх Б.Баттулгыг зайлуулж, замаа цэвэрлэлээ. Төрийн албаны зөвлөл, нийслэлийн удирдлагад өөрийн хvмvvсийг хэдийнэ шургалуулж бэлтгэлээ базаасан.
Сонгуулийн санхvvжилт хөрөнгө мөнгөний талаар тvvнд санаа зовох зvйл тэртэй тэргvй байхгvй. УИХ-ын гишvvн Ц.Нямдорж гэнэт л Ерөнхийлөгчийн сонгуулийн санхvvжилтэд санаа зовоод хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулъя гээд эхэлсэн нь ч яавч зvгээр л нэг улс орондоо хайртайдаа биш. УИХ-аар баталсан хуулийг гэртээ аваачаад засварлаж тvvнээсээ болон огцрох гэж байхдаа "Энэ бvхэн би Монголбанкны Чулуунбатыг халах санаа гаргаснаас л эхтэй. Тvvний ард байгаа хvн л vvнийг хийж байгаа. Цаг нь болохоор хэлнэ" гэж агсарч байсан энэ хvн яагаад гэнэт л Н.Энхбаярт ийм их хайртай болж орхив.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэртэй, тэргvй төрийн мөнгөөр улс орноо тойрч, төрийн мөнгөөр сурталчилгаагаа хийдэг болохоор сонгууль зохион байгуулах зардлыг нэмэгдvvлнэ гэдэг Н.Энхбаярт л тус болж байгаа нь тэр. Тэгээд ч тэр төрийн алба, сонгуулийн байгууллагууд гэдэг нь Н.Энхбаярыг МАХН-ын дарга байхаас л зусардан гvйж сонгууль будлиантуулан, тvvнийхээ хариуд одон медаль, байр орон сууц, мөнгө төгрөг, албан тушаалаар шагнуулж байсан хvмvvс шvv дээ. 2004 оны сонгуулийг сайн зохион байгуулсан хэмээж /vнэн хэрэгтээ бол луйвар сайн хийсэн гэж/ Н.Энхбаяр аймгуудын намын дарга нарт тус бvр байр шагнаж байсан.
Таван хvний амийг авч одсон, бvтэн зургаан сарын зарга дагуулсан хэл ам хэрvvл уруултай сонгуулиуд ард хоцорч дараагийн сонгуулийн буухиа эхэллээ. Дуулдаж байгаагаар энэ сонгуулийн талаар өнөөх л луйвардагч МАХН хамгийн эхлээд гал тогоондоо ярих бололтой. Нэрээ дэвшvvлчихгvй ч энэ сарын сvvлчээр болох МАХН-ын ээлжит бага хурлаар энэ тухай лавтай ярина. МАХН-ыг vзэл баримтлалтай, хатуу сахилгатай болгосон ч бас авлигын vvр уурхай болгож, залуу луйварчдаар хvрээлvvлэн, нэр хvндийг нь шавартай хутгаж хаясан Н.Энхбаяр гэдэг хvнээс нэгэн цагт энэ нам залхаж байсан vе бий.
Гэхдээ коммунистууд гэдэг улс орноо бодохоосоо илvvтэй намаа, хувиа боддог улс юм хойно МАХН-аасаа нэр дэвшсэн чөтгөрийг ч болов дэмжиж байгаад хэдэн төгрөг, одон медаль, байр сууц авчихыг л бодож тооцоолж, бушуухан л сонгууль болоосой гээд хvлээж байгаа л даа
Эх сурвалж: Ардчилал