Хүмүүс: Ж.Цолмон | Д Дэмбэрэл | |
Хэдэн төрд нүүртэй ч байж мэдэхээр нэг хатагтай Монголын улс төрд гэнэт цойлон гарч ирсэн нь эрүүл мэндийн дэд сайдаар улиран сонгогдоод байгаа цолмон. Хар багаасаа сайн эцгийн буянд торгонд хөлбөрч, тосонд умбаж өссөн тэрээр хороолод хэдэн давхар харш сүндэрлүүлэн хувийн эмнэлэг ажиллуулан бас бус талбайгаа түрээслүүлсэн шиг хэтэвчээ ч чамгүй зузаалж байгаа нэгэн. Хүний ганц охин гэгддэг эрх танхи өссөн тэрээр Энэтхэгт байхдаа тав зургаан "Зарц" хөлслөн хуруугаа элдэвт хүргэж үзээгүй ч толгойдоо овоохон юм хийж бас сайхан зүстэй төрснийхөө буянг өнөөдөр эдэлж яваа. Сайдын сэнтийд суухаасаа өмнө ч багагүй бужигнуулж явсан гэж мэдэх хүмүүс хэлэлцэх юм билээ.
Тэрээр сар гаруйн өмнө УИХ-ын даргын айчлалын багт багтан урд зүг рүү аялахдаа хамгаалалтын албаны хэдэн нөхдийг эрэлд хатаан нойрыг нь хугасласан сурагтай. Хамгаалалтыхан орой үдшийн цагаар албан үүргээ гүйцэтгэн шалгалт явуулах үеэр Цолмон хатагтай л бүтэн биеийн массаж, саунд орлоо гээд алга болчихдог байж. Төрийн түшээдээс ширхэг үс ч унагах эрхгүй гэж дагаж яваа нөхөд түүнийг иртэл нь хүлээж зогсоогоороо шахуу унтдаг байсан гэнэ. Харин эрхэм хатагтай коридорт нэр бүхий нэгэн гишүүнтэй их л дотно байдалтай хошуу амаа нийлүүлэх нь холгүй зогсож байгаад хамгаалагчид болон сэтгүүлчдийн нүдэнд өртөөд авчээ. Тэр ч бүү хэл УИХ-ын дарга Дэмбэрэлийг гэргийнх нь дэргэд налж очих дөхөн "Дэмбэрэл дарга аа" хэмээн наалинхайтаж багагүй бажигдуулаад авсан сурагтай. Бараг л барьж аваад үнсчихсэн юм байх. Олимпийн аварга Н.Түвшинбаяртай усны дусал адил мэт адилхан эр нөхрөө шинэ жилийн өмнө олны өмнө гаргаж гайхшийг барсан хатагтайг дотны нөхөд нь хэтэрхий наалинхай зангаа татахыг сануулдаг ч үгийг нь тоодоггүй сурагтай.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал