З.Алтай гишvvний аяглал буюу эрх ашиггvй бие даагч vгvй

2009/01/19
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай гишvvний аяглал буюу эрх ашиггvй бие даагч vгvй

Найзууд аа! хэмээн ярианыхаа дунд єргєлт авдаг, эрхэм гишvvн З.Алтай «найзууд»-даа туслах гээд тун завгvй гvйсээр намрын чуулганыг єндєрлvvлэв. Тэрээр Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн тєсєл санаачилсан нь нийт иргэдэд, бvр байг гэхэд саналаа харамгvй єгсєн нийслэлийн Баянзvрх дvvргийн сонгогчдод хэрэг болох бус єєрийнх нь найзууд болох Телевизvvдийн холбооны /эрхэм гишvvн энэ холбоог тэргvvлдэг/ гишvvн арилжааны телевизvvд, єдєр тутмын сонины эзэд, согтууруулах ундаа vйлдвэрлэгч, импортлогчид ээлтэй, ашиг орлогыг нь нэмэгдvvлэхэд чухал нєлєє vзvvлнэ гэдгийг онцгой их анзаарчээ.

Хэн нэгэнд худалдагдахгvй, хэнтэй ч нийлж ямар нэгэн лобби энэ тэрд холбогдохгvй, гагцхvv эгэл олны тєлєє чадах бvхнээ хийнэ хэмээн тунхаглаж, шударга гэсэн имижийг єєртєє хамаатуулж чадсан энэ эрхмийн єнєєдрийн ашиг сонирхол нь ємнє ярьж байснаас нь єєр vйлдэл хийлгэхэд хvргэжээ. «MN-25 дугаар суваг» телевизийг vvсгэн байгуулж, зах зээлийн хvнд нєхцєлд хєл дээр нь босгосон гэдгээр З.Алтайг олон нийт сайн мэднэ. Сайн ч хvлээж авч, vгэнд нь «Yнэн шvv» хэмээн ташуур єгдєг байв. Vvргэвчтэй аялал хийж, дэлхийг бараг бvтэн тойрч ахуйдаа єєрийн орны эрх баригчдыг, парламентын 76 гишvvнийг хангалттай шvvмжилж, харийн оронд ийм тийм байдаг юм байна хэмээн сурталдаж байсан хvн єдгєє танигдахаа болив.
Тvvний санаачилсан тєслєєр бол Архидан согтуурахтай тэмцэх хуульд дараахь єєрчлєлт орох гэнэ.

9.5 Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад шар айраг, дарсыг дор дурдсан нєхцєлєєр хязгаартайгаар сурталчилж болно.
9.5.1 Радио, телевизийн байгууллагууд шєнийн 22.00 цагаас хойш єглєєний 06.00 цаг хvртэл /Насанд хvрээгvй хvvхдvvдэд сурталчилгааны хvртээмжийг багасгахын тулд шєнийн цагийг сонгосон аж/
9.5.2 Єдєр тутмын сонин долоо хоногт нэг удаа хэвлэлийн нэг нvvрний 50 хувиас хэтрэхгvй хэмжээнд
9.5.3 10 хоногт нэг дугаар гаргадаг сонинд сард нэг удаагийн дугаарын нэг нvvрийн 50 хувиас хэтрэхгvй хэмжээнд
9.5.4 Нийтийн хэвлэл захиалгад орсон нэг сэтгvvл нэг нvvрээс хэтрэхгvй хэмжээнд...


Хэрэв энэ єєрчлєлт уг хуульд орох юм бол сонин, телевизvvд башийх нь л дээ. Зар сурталчилгаанаас олдог ашиг орлогоо илт нэмэгдvvлэх гэсэн арга гэдгээс єєрєєр харагдахгvй байгаа юм. Єдєр тутмын сонинуудын эрхлэгч, арилжааны телевизvvдийн удирдлага эрхэм гишvvний энэ vйлдлийг уухайлан дэмжиж буйгаа мэдээллийн хэрэгсэлvvдээр илэрхийлж байна. Аргагvй шvv дээ. Олох ашиг нь нэмэгдэх гэж байхад хэн дургvй байх вэ. Хардах эрхээ эдлэх аваас архи vйлдвэрлэгч болон импортоор оруулж ирдэг компаниуд ч «бэлэн бус»-аар дэмжлэг vзvvлж байгааг vгvйсгэх аргагvй юм.

Энэ хуулинд єєрчлєлт оруулахыг зуун хувь дэмжихгvй, эрслэн эсргvvцэж байгаа хэрэг биш юм. Хэрэв уг нэмэлт єєрчлєлт батлагдах дээрээ тулах юм бол яагаад зєвхєн телевиз, сонин сэтгvvлд согтууруулах ундааг сурталчилна гэж. Мэдээлийн бусад хэлбэрээр vйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжид энэ єєрчлєлтийг хамааруулахгvй байгаагийг цаана ямар учир шалтгаан байгааг эрхэм гишvvн тайлбарлах хэрэгтэй. FM радио, vндэсний хэмжээний портал сайтууд болон гудамжны самбар, зурагт хуудас зэргээр ч сурталчилж болохгvй, ємнєх хэвээр vлдээхийн зорилго юунд вэ.

Шєнєжин телевизvvдийн дэлгэцээр шар айраг, дарсыг чєлєєтэй сурталчлах гэнэ. Тэр цагаар тэгвэл хэн телевизор vздэг вэ? Залуус л шєнийг цэнхэр дэлгэцээр хань хийн, чаатлах зэргээр зугаа гарган єнгєрєєдєг. Єєр хэн ч биш.
Тэртээ тэргvй хуулийн цоорхойгоор согтууруулах ундаа сурталчлах аргадаа хэвлэл мэдээллийн байгууллагууд ч, vйлдвэрлэгчид ч гаргуун сайн суралцчихаад байгаа шvv дээ, єнєєдрийн тухайд. Угаас манайд архи дарсны тухайд сурталчилгаа энэ тэр дутаж сvйд болох биш. Хэрэглээ нь хамгийн єндєр, эрэлт нь хэзээд их байдаг архи «найман нэрийн бараа»-наас олдог орлогоороо хамгийн эхэнд жагсдаг биз дээ.
Ємнє нь бусдыг л зєвхєн шvvмжилж байсан хvн энэ мэтээр сонинд бичvvлж, сайтад тавиулах мэдээж таатай биш л байгаа байх. Шударга гэсэн имижэд чинь энэ vйлдэл тань цєв оруулах гээд байгаа тул дуугvй байж болсонгvй. Мєн архитай холбоотой асуудлаар ажлынхаа гарааг эхлvvлж байгааг таны олон дэмжигч таагvй хvлээн авч буй нь тодорхой юм. Авлигыг авахгvй гээд байхад чинь л єгєх гээд байдаг юм гэнэ лээ шvv, цаадуул чинь. Болгоомжилж байгаарай.
Тэгээд ч Та шvvмлэгч биш шvvмжлvvлэгч болсон гэдгээ санаж явах хэрэгтэй болов уу

Эх сурвалж: оллоо.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.